УИХ-аас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүсэлтээ өргөн барихдаа “Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект. 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, арванхоёрдугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд байна. Эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна. Жишээ нь, Авлигатай тэмцэх газрын дэд дарга нас барсны улмаас энэ асуудлыг оруулсан ч Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хөндөж, эрх барьж буй намын дарга буюу Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилно гэж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орууллаа. Олонх болсон, эрх барьж буй намын дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч нь Авлигатай тэмцэх газрын даргыг санал болгож томилуулна гэдэг нь өөрөө өөрийгөө хянах механизм байхгүй болно гэсэн үг.
Нэгэн жишээ дурдахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан. ИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгаа юм. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархуудын буюу мөнгөтэй хүмүүсийн, ялангуяа уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Ийм учраас энэ хүсэлтийг өргөн барьж байна.
Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна. Нөгөөтэйгүүр АТГ сүүлийн хоёр жилд маш идэвхтэй ажилласан. Авлига гэдэг бол хөдөө орон нутагт байдаг асуудал биш. Харин Монголын баялгаас олсон хууль бус хөрөнгөө хилийн чанадад маш их хэмжээгээр нуусан эзэд нь ил болж ирэх үед эрх баригчдын ойрын нөхөд, тэдний төлөөлөл сандралдаж, хуулиудыг хурдан хуумгай байдлаар батлах үйл явц өрнөж байна. Түрүүн хэлсэнчлэн, АТГ-ын дэд даргын асуудал яригдангуут даргын асуудал болж оруулж ирэх жишээтэй. Ард түмэн үүнийг мэдэхгүй, ойлгохгүй гэж эрх баригчид боддог байх. Ийм учраас маш тодорхой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэлээ.
| Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |