-Ерөнхийлөгч МАН-ын чагтыг мулталж эхэллээ-
Ерөнхийлөгчийн гаргасан санаачилга бүрийг эрх баригч МАН-ынхан тэр даруйд нь “чагталж”, шатраар бол нүүдэл бүрд нь мад тавьж буй. Харин Ерөнхийлөгч тэр бүрд дараагийн нүүдлээ бодож, хэсэг азнаад яггүй хариу барьсаар өдийг хүрэв.
Хамгийн анх коронавирусийн халдвар дотооддоо алдан, хатуу хөл хорио тогтоосноос долоо хоногийн дараа иргэдийн орлого таг зогсож, өдрийн хоолоо залгуулахад ч хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгох санаачилга гаргасан. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгт үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхинаас бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлэн дайсан юм. Энэ “нүүдэл”-ийнх нь хариуд Засгийн газар хуралдаж, “Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй. Улсын төсөвт ийм боломж, бололцоо байхгүй” гэсэн хэрнээ хэдхэн хоногийн дараа иргэд, аж ахуйн нэгжийн дулаан, цахилгаан, хог зэргийн мөнгийг тэглэх шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилгыг өөрт ашигтай байдлаар эргүүлэн, түүнийг гарах гарцгүй болгон “түгжиж” орхисон.
Гэвч Ерөнхийлөгч бууж өгөлгүй, оны босгон дээр айл бүрийн цэнхэр дэлгэцээр урилгагүй залардаг онцгой эрхээ ашиглан, мэндчилгээ дэвшүүлэхдээ “Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна” хэмээгээд зогсохгүй “Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна” гэж мэдэгдлээ. Үүгээрээ тэрбээр оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд олгох нэг сая төгрөгийг гаргах боломжтой гэдэг далд утгыг ил хэлсэн. Үүнийгээ ч баталж, энэ сарын 8-нд оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүний дараахан тэрбээр МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө “Оффшор бүсэд хулгайлагдсан, нууцлагдсан мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тэгэхээр Монголбанканд данс нээгээд оффшор бүсээс орж ирсэн мөнгийг байршуулж, тэр мөнгөөр ваучер олгох ажлыг мөнгөжүүлэх УИХ-ын тогтоолыг гаргаж өгөөч гэсэн. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэх үед тодорхой яригдах байх гэж бодож байна. Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил сүүлийн хоёр жилд маш идэвхтэй явж байгаа. Одоо ч үргэлжилж байгаа” хэмээсэн юм. Харин үүний хариуд МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд “Оффшор бүсээс мөнгө орж ирэх нь байтугай сэтэрхий тэвнэ ч байхгүй” гэж “даапаалсан” юм.
.jpg)
Тэгвэл өчигдөр Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ оффшорын хэргээр 23 хүнийг шалгаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ “Оффшор бүс, гадаадын оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна” хэмээсэн юм. Энэ бол Ерөнхийлөгчийн яриад байгаа худлаа биш, оффшор бүсээс мөнгө оруулах, тэр мөнгөөрөө иргэддээ дэм болох нэг сая төгрөгийг олгох ажлыг үйл хэрэг болгох боломжтой гэдгийг баталсан, эрх баригч МАН-ын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн жинтэй “нүүдэл” байлаа.
Аливаа улс орон оффшор бүсэд байгаа мөнгийг олж тогтоосон тохиолдолд тухайн мөнгө нь төрийн өндөр албан тушаал тасралтгүй хашиж байсан хүн байгаад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй, өөрийнх нь хөрөнгийн хэмжээнээс давсан бол энэ мөнгө нь төрийн мөнгө гэдгийг батлах ёстой. Хэрэв баталж чадвал энэ мөнгийг авах эрх нь нээгддэг зарчим бусад оронд үйлчилдэг байна. АТГ-аас өнгөрсөн жилүүдэд “Оффшор бүсэд 17 тэрбум төгрөг байгаа” гэх мэдээллийг өгч ирсэн ч олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар 31 их наяд төгрөг байх магадлалтай гэнэ лээ.
Тэгвэл одоо Ерөнхийлөгчид оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажлыг эрчимжүүлэх, нэр холбогдоод байгаа 23 хүнийг ил тод зарлах, тэдний хөрөнгийг улсад төвлөрүүлэх ажлыг богино хугацаанд хийх үүрэг үлдэж байна. Гэхдээ бүр тун яарахгүй бол горьгүй. Учир нь, түүний энэ санаачилга, үйл хэргийг харлуулахын тулд өрсөлдөгчид нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбох нь гарцаагүй. Эцэст нь, Ерөнхийлөгчийн өчигдрийн энэ “нүүдэл”-ийн эсрэг МАН-ын хийх “чагтан нүүдэл” хэр уран байх нь сонирхолтой байна.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ НҮҮДЭЛ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |