ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ талаар тус намын удирдлагууд өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
ХҮН-ын дарга Б.Найдалаа “Манай намыг нийслэлийн ИТХ-ын сонгуульд оруулахгүй байх улс төрийн захиалгат ажиллагаа явуулж байна. Өчигдөр энэ шийдвэр гарч шүүгчийн захирамжаар бидний сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүлжээ. Бид сонгуульд оролцох баримт бичгээ хууль ёсны дагуу бүрдүүлсэн. Манай нам дотроо хагаралгүй байгаа. Өнөөдрийн энэ асуудал зөвхөн манай намын сонгуульд оролцох үгүй асуудал биш юм. Монгол Улс ардчилсан улс мөн үү, цаашид сонгууль явах уу үгүй юү гэдэг асуудал үүсээд байна” гэлээ.
УИХ-ын гишүүн ХҮН-ын гишүүн Т.Доржханд “Монголд ардчилал яаж тогтох вэ. Аливаа улсад ардчиллаа бэхжүүлэх сонголтыг сонгуулиар хийдэг, Үндсэн хуульд иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдгийг нэг шүүгч ноцтойгоор, захиалгатай зөрчиж байна. Бид энэ удаа ардчиллаа хамгаалах цаг болжээ. УИХ-ын сонгууль сонгууль мөн, орон нутгийн сонгууль дагавар хүүхэд шиг байж болохгүй. Шат шатны сонгуулиуд ардчилсан зарчмаар явах ёстой, нийслэл, орон нутгийн удирдлагаа сонгодог чухал сонгууль. Сонгох, сонгогдох эрх нь иргэдэд байх ёстой. Хэрэв ийм байдлаар явбал 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль ч болохгүй гэдгийг анхааруулж байна. Бид энэ асуудлыг 24 цаг шийдэх хугацаа өгье. Хэрэв биелүүлэхгүй бол бид тэмцлийн хурц шат руу шилжинэ. Маш тодорхой хэлэхэд АН МАХН, ШИНЭН-тэй нэгдэж орон нутгийн сонгуульд орж байгаа. Биднийг мөн нэгдэх санал тавихад бид хэн нэгнийг ялахын тулд хүчээр хамтарч болохгүй, үнэт зүйл зарчим дээрээ суурилж явна гэсэн хариултыг өгсөн. Харамсалтай нь, энэ хүмүүс шүүхийг ашиглаж байна гэж харж байгаа. Үүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч байна гэж хардаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч 2021 онд дахин Ерөнхийлөгч болно гэж бодож, бүх улс төрийн хүчнийг өөрийн тоглоомын дүрмээр явуулна гэвэл үгүй шүү. Бид хэний ч хараат бусаар шийдвэрээ гаргаад явна” гэв.
| Т.Доржханд: Манай намыг орон нутгийн сонгуулиас хасах шийдвэр гаргасан нь Ерөнхийлөгчтэй холбоотой |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |