Р.Батболд жилийн 196 сая төгрөгийн орлоготой, 200 саяын нэг орон сууц, 75 сая төгрөгийн Land Cruiser 200 маркийн машинтай, “Ти Пи Эм Смарт Системс” ХХК, “Галилео Монгол” ХХК, “Хан Харгант” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Түүний эзэмшдэг “Ти Пи Эм Смарт Системс” ХХК, “Галилео Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эхнэр Туяагийн Биндэръяа нь бүртгэлтэй.
.jpg)
“Би Эм Би Икс” ХХК-ийг түүний ах Ринчиндоржийн Ариунболд нь эзэмшдэг. Тус компанийг 2006 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулж, 2016 оноос Р.Ариунболд эзэмших болсон. Түүнчлэн 2012 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Р.Ариунболд “Хорго хайрхан” ХХК-аараа дамжуулан 29.2 сая төгрөгийн урамшуулал авсан байдаг. Улмаар “Хорго хайрхан” компаниа 2019 онд “Монгол даатгал” компанитай нэгтгэсэн. Ингээд Р.Ариунболд 2017 он хүртэл “Монгол даатгал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг байсан бөгөөд нээлттэй хувьцаат компани болоход нь хувьцаа эзэмшигчээс хасагдсан байдаг. Үндсэндээ УИХ-ын гишүүн Р.Батболдын ах, дүү нараас хувьдаа аж ахуйтай ганц нь түүний том ах Р.Ариунболд. Гэвч Р.Ариунболдын эзэмшлийн компани өнөөдрийг хүртэл “цүнхэндээ тамга”-тай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэдгээс хэтрэхгүй, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй. Эндээс харахад тэрбээр улс төрд орохын тулд намтраа нэмж, ахынхаа нэр дээр бүртгэлтэй компаниудад захирлаар ажилласан гэх албан тушаалын гуншин нэмсэн байх магадлалтай байна. Угтаа бол агаарын тээврийн тийзний “борлуулагчаас” УИХ-ын гишүүн болоход тун нимгэн намтартай тул түүнийгээ баяжуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Р.Батболдын ард Ардчилсан намынхан, тэр тусмаа хуучин лидерүүд нь бий гэгддэг. Тодруулбал, Р.Батболдын туслахаар ИЗНН-ын гишүүн Тогоочийн Бат-Эрдэнэ ажилладаг. Түүний хувьд хуучин АН-ын гишүүн. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт Тамгын газрын дарга хийхээс эхлээд л АН-ыг төлөөлж НИТХ-д сууж байлаа. Мөн 2012 онд хотын дарга Э.Бат-Үүлийн Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байлаа. Одоогийн ИЗНН-ын удирдлагууд тэр чигтээ АН-д бойжиж, тэндээсээ өрх тусгаарласан. Тэдний нэг нь Тогоочийн Бат-Эрдэнэ. Өдгөө УИХ-ын гишүүн Р.Батболдын зөвлөх нэртэй боловч түүний кноп хэнд “үйлчлэх” вэ гэдгийг шийддэг гол хүн нь болжээ.
Мөн ИЗНН-ын одоогийн дарга Батын Батбаатар ч гэсэн АН-ын гишүүн байлаа. Эндээс ИЗНН гэх улс төрийн хүчин парламентад суудалтай болсон ч үнэн хэрэг дээрээ гишүүдийн олонх нь Ардчилсан намынхны эрх ашгийг хамгаалж байгаа нь илэрхий байна.
| ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |