Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэтгэврийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр санаачилж, ахмад настныг дэмжих, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүлэг байгуулж, ахалж ажиллах болж байгаад талархалтай байна. Нэгдүгээрт ахмадын тэтгэвэр, орлогын асуудал байна. Олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд тэтгэвэрт гарахдаа хамгийн бага хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Нийт тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын 60-70 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна гэдэг муу үзүүлэлт. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас тэтгэврийн зөрүүг арилгасан томоохон алхмуудыг хийсэн. Давархдсан тоогоор 160 гаруй мянган ахмадууд тэтгэврийн зөрүүгээ арилгасан сайн ахиц дэвшил болсон. Гэсэн ч нийт ахмадуудын авч байгаа тэтгэврийн хэмжээ бага байгаа учир цаашид тэтгэврийг үнийн инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ дагуу Засгийн газраас журам гарч жил бүр үнийн инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэх зохицуулалт хийсэн. Мөн 2025 оны улсын төсвийг өргөн барихдаа ирэх онд үнийн инфляц 6-6.5 хувиас хэтрэхгүй байхаар төлөвлөсөн тэтгэврийг зургаан хувиар нэмэх зохицуулалт хийсэн. Энэ намрын чуулганаар бид олон давхар тэтгэврийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг хийнэ. Түүнээс гадна дэлхий нийтээрээ идэвхтэй насжилтын бодлогыг явуулж байгаа. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт 70-71 болсон. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Тиймээс ахмадуудыг нийгэмд идэвхтэй оролцох орчныг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана. Тэр дундаа ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн ажилд онцгойлон анхаарна. Хомстолтой байгаа ажил мэргэжлүүдэд ахмадуудыг ажиллуулна. Тухайлбал, ахмад багш нарыг зөвлөх багшаар ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Дараагийн нэг асуудал бол ахмадуудын эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Дэлхий нийтэд байдаг ахмад настны өдөр өнжүүлэх асаргаа сувилгааны концепцийг нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах санаачилгыг Д.Энхтуяа гишүүн гаргаж байгаа. Мөн УИХ-ын төсвийн тодотголоор дагаж Татварын хуульд өөрчлөлт хийгээд аж ахуй нэгжүүдийн орлогын нэгээс хэтрэхгүй хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт зориулсан тохиолдолд татвараас суутгадаг, нөхөн тооцдог хуультай болж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хүрээнд бид нийслэл болон аймгийн төвд байх ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ажил хөдөлмөр эрхлэх, хөгжих, шаардлагатай нөхөн сэргээлтийн үйлчилгээ авах цог үйлчилгээг бий болгох жишиг төвийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ" гэв.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Д.Энхтуяа гишүүнээр ахлуулсан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүлэг ажиллах боллоо |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |