УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зэргийг хэлэлцжээ.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт яаралтай горимоор өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Өөрчилж буй гол заалт нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг хэрхэн томилох тухай байна. Эрүүл мэндийн тухай хуульд ч зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог байхаар тусгажээ. Гишүүд эрүүл мэндийн салбар бүх нийтийн оролцоог хангаж байх хэрэгтэй. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргын эрх мэдлийг хумьж зөвхөн Засгийн газарт томилох эрх мэдлийг өгч, босоо тогтолцоотой болгож буй нь оновчтой бус. Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөнө гэж үзээд хэлэлцэх эсэхийг нь дэмжсэнгүй.
Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар засаглалын хуваагдлаас шалтгаалж хөгждөггүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тиймээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хангах мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд концессийн гэрээг захиргааны гэрээнд тооцохгүй байх асуудал орж ирсэн нь гишүүдийн анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2.4-ийг хассанаар цаашид концессийн гэрээний маргаан Захиргааны шүүхийн харьяаллаас гарах юм байна. Уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжсэнгүй.
| АН-ЫН БҮЛЭГ: Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |