1998 оноос хойш мөрдөгдөж байсан Архивын тухай хуулийг Монгол Улсын өнөөгийн нийгмийн цаг үе, нөхцөл байдал, орчин үеийн чиг хандлагатай уялдуулан зайлшгүй шинэчлэх шаардлага бий болсон. Тиймээс ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Эстони, ХБНГУ зэрэг архив, албан хэрэг хөтлөлтийн талаар олон арван жилийн түүх, соёлтой улс орнуудын хууль тогтоомж, олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэгцээ өөрийн орны архив, бичиг соёлын түүхэн уламжлал, архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч буй ололт, амжилт, туршлагад тулгуурлан 22 жилийн дараа хуулийн төслийг шинэчлэн найруулсан юм.
Дээрх хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан бөгөөд 7 бүлэг 51 зүйлтэй. Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримтаар төрийн архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагаа болон тэдгээрт хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Мөн хуулийн гол үзэл санаа нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар тусгасанд оршиж байгаа бөгөөд баримт бичигтэй ажиллах талаар төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах баримтын зэрэглэл тогтоох, тоо бүртгэл-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын талаарх хэм хэмжээг шинэчлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Ингэснээр архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн шинээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн архивын баримтыг хадгалах үйлчилгээг бий болгох, төрийн архивын мэргэжлийн, мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор мөнгөн урамшуулал олгох талаар тусгасан нь ажилтнуудын нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх чухал алхам бий болох юм.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай, Тагнуулын байгууллагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай, Нотариатын тухай, Барилгын тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай, Зөрчлийн тухай зэрэг 16 хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.
| Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль 12 дугаар сараас хэрэгжиж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |