Цар тахлын харанга дэлдэж, нийтээр нь хөл хорионд оруулсан энэ өдрүүдэд иргэдэд хүнс, ахуйн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн, бэлэн мөнгө юу юунаас хэрэгтэй байна. Түлээ нүүр, хоол, хүнс битгий хэл амны хаалт худалдаж авах бэлэн мөнгөгүй иргэд Монголоор нэг боллоо. Аж ахуйн нэгжүүд ч ажилчдаа цомхотгож, цалингаа тавьж чадахгүй, хаалгаа бүр мөсөн барихад хүрч байна. Засгийн газар наашаа гэсэн бүхэн рүү хандив, тусламж хүсэж, донор байгууллагууд аль чадлаараа хичээж байгаа гэх ч тодорхой шийдэл, иргэдэд хүрсэн бодит үр дүн хараахан алга.
Гэхдээ гол нь ард иргэдийнхээ төлөө амь биеэ үл хайрлан зүтгэнэ гэж ам өчиг өгөн байж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдээс “КОВИД-19”-ийн үед авч хэрэгжүүлэх бодит санаачилга өнөөдрийг хүртэл гараагүй л байна. Тиймээс ийм нэг боломж байгааг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид сануулах гэсэн юм.
УИХ-ын гишүүн, туслах, зөвлөхийн цалингаас гадна тэд жил бүр дунджаар 250 сая төгрөг авдаг. Ингэхдээ Шилэн дансанд бүртгэлгүй, Төрийн бус байгууллагаар дамжуулж авдаг нь ил болсон. Үүнийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Заавал Төрийн бус байгууллагаар дамжуулах ёстой гэсэн сонин журам байдаг юм билээ” хэмээн тайлбарлаж байсан. Тэрхүү сонин журмаа өөрчлөх тухай гишүүд нэг ч үг дуугараагүй. Гишүүдийн туслахууд нь Төрийн бус байгууллага байгуулж, уг мөнгийг авдаг гэдэг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах нэрээр хувьдаа ашигладаг байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс энэ мөнгийг УИХ-ын гишүүд энэ жилдээ тэвчээд, тойргийн иргэддээ зарцуулах хэрэгтэй байна.
УИХ-ын 76 гишүүн жилдээ ердөө энэ зориулалтаар 19 тэрбум төгрөг авдаг гэж тооцвол нэлээд өрхийн сарын хэрэглээг хангана. Өрх бүрд сая төгрөг тарааж хүрэхгүй юм аа гэхэд өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг иргэдэд ямар их нэмэр болох бол. Төсөв хүнд байгаа энэ үед гишүүд тойргийн иргэдээ бодож, 250 сая төгрөгөөсөө татгалзаж чадах болов уу.
Д.Тогтохсүрэн “Заавал Төрийн бус байгууллагаар дамжуулах ёстой гэсэн сонин журам байдаг юм билээ” хэмээн тайлбарлаж байсан
| УИХ-ын гишүүд жил бүр авдаг 250 сая төгрөгөөсөө ТАТГАЛЗАЖ чадах уу |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |