УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 09:00 болгож, 10:00 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: Энэ хууль чинь АН, МАХН, бие даагч нарын 14 нөхрийг хөөж гаргах талаар яриад байгаа юм шиг санагдаад байна. Хуралдааны цагийг 09:00 байсныг 10:00 цаг болгочихоор 11:00 цаг гэж эхлэх болчихно. Цагийг өөрчлөөд хэрэггүй байх. Сонгогчдынхоо өмнө бид сайн ажиллана, ард түмний төлөө ажиллана гэж орж ирчихээд цагаа бариад хуралдаа сууж байя. 10:00 цагт хурал эхэлнэ гэвэл сулрахын шинж шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: Гишүүнийг танхимаас гаргах заалт өмнө нь байсан. Гэхдээ хэт ерөнхий байсныг уян хатан болгож зөөллөсөн гэж ойлгох хэрэгтэй. Хөөх тухай болон албадан гаргах тухай байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаарх заалт өмнө нь байсан. Бусад улсын зохицуулалтыг судалсан, танилцаж болно. Өмнө нь ч гишүүнийг үг хэлж байхад “Чиний хэлж байгаа үг таалагдахгүй байна, чи үг хэлэхгүй” гээд үгийг нь хаадаг л байсан шүү дээ. Харин үүнийг шат дараатай болгож илүү зөөллөсөн. Сануулаад, эхлээд үг хэлэх эрхийг нь хасах гэх мэтээр шат дараатай болгосон. Нэг гишүүний асуудал биш, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн ийм л хууль. УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдах ёсгүйг та бүхэн ч өөрсдөө сайн мэдэж байгаа.
УИХ–ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Өнөөдөр та нар цөөнхийн төлөөллөө хуралдаанаас хөөх, үгийг нь хэлүүлэхгүй байх ийм л хууль батлах гэж байна. Ардчилсан нам олонх болохоороо энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Харин ч цөөнхийн төлөөллийн үг хэлэх хугацааг зургаан минут болгож нэмнэ. Албан тушаалтан бүр цөөнхийн төлөөллийн асуултад бүрэн дүүрэн хариулдаг байх тэр зохицуулалтыг хийнэ. Цөөнхийн эрх хамгаалагдсан тэр цагт ардчиллын эрх баталгааждаг. Гэтэл та бүхэн 14 гишүүний эрхийг боох гэж байна” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
| “АН, МАХН, Бие даагч нарыг хөөж гаргах хууль батлах гэж байгаа юм уу” |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |