Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгөв.
Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар үндэсний гамшигтай тэмцэх байгууллагын чадавхийг дээшлүүлэх, онцгой байдлын байгууллагын алба хаагчдын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж энэ чиглэлд 25 тэрбум төгрөг төсөвт тусгахаар тогтлоо. Мөн онцгой байдлын байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх алба, албан хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болов. Хэдий үе үеийн Засгийн газар энэ салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмж, хүний нөөцийг нэмэгдүүлж байсан ч хангалтгүй байна. Одоогоор онцгой байдлын байгууллагад зайлшгүй байх шаардлагатай эрэн хайх, аврах, гал унтраах алба хаагчдын тоо 60 хувь дутуу, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл 40 хувь дутуу байна. Түүнчлэн онцгой байдлын алба хаагчдын 10 хүн тутмын гурав нь л стандартын шаардлага хангасан хувцастай байгаа.
Тиймээс Ерөнхий сайдын зүгээс онцгой байдлын байгууллагад шаардлагатай төсвийг нэмэгдүүлж, зохицуулах чиглэл өгсөн. Эхний ээлжид 25 тэрбум төгрөгөөр онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлж, гамшгийн үед ажиллах гал унтраадаг дрон, робот худалдан авахаар болсон. Мөн болзошгүй эрсдэлийн үед онцгой байдлын байгууллагаас иргэдэд зарлан мэдээлэх чиглэлд 30 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо” гэв.
| С.АМАРСАЙХАН: Онцгой байдлын байгууллагад зайлшгүй байх шаардлагатай алба хаагчдын тоо 60 хувь, техник, хэрэгсэл 40 хувь дутуу байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |