Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай санал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа цэргийн алба хаасан тэтгэвэр авагчийн хэмжээг бид 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Нийтдээ 499.3 тэрбум төгрөгийг зарцуулж, дундаж тэтгэврийн 685.6 мянган төгрөг дээр 100 мянган төгрөг нэмэгдэж, 785.6 мянган төгрөг болж байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний нэмэгдлээс өмнө дундаж тэтгэвэр 550 орчим мянган төгрөг байсан бол есөн сарын хугацаанд 787 орчим мянган төгрөг болж нэмэгдлээ. Үүнтэй зэрэгцэн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр адилхан нэмэгдэнэ. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2019 онд 372.5 мянган төгрөг байсан бол ийнхүү 2.1 дахин нэмэгдэх юм. Мөн халамжийн тэтгэвэр нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг нийгмийн зүгээс зайлшгүй анхаарал тавих шаардлагатай 65.6 мянган хүн халамжийн тэтгэврийг авдаг. Түүнээс гадна 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж авах 12.8 мянган орчим хүн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмжийг 2020 онд 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр цар тахлын үед нэмэгдүүлж байсан. 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлж байсан бол өнөөдрийн Засгийн газрын хурлаар дөрөвдүгээр сарын 1-ээс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гарлаа. Халамжийн мөнгөн тэтгэвэр 2019 онд 174 мянган төгрөг байсан 2.1 дахин нэмэгдүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэн чухал, байнгын асаргааны тэтгэмж гэж байдаг. Байнгын асаргаа үзүүлж байгаа гэр бүлийн хүнд үүнийг олгодог. Энэ тэтгэмжийг 2023 оны долдугаар сарын 1-нээс 16 –аас доош насны хүүхэд, том хүн асарч байгаа гэх ялгаатай байсныг бид ижилхэн болгож 2-3 дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. 275 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх байсан. Үүнийг 10 хувиар нэмэгдүүлэхээр улсын төсөвт тусгасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхээр үзэл баримтлал нь батлагдаад хуулийг хийхээр явж байгаа" гэв.
| Х.БУЛГАНТУЯА: ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМНЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |