Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүх айл өрхийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг тэглэж, Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнээс ОНОО авна гэж тооцоолсон ч санасандаа хүртэл хэрэгжүүлж чадсангүй. Учир нь, Засгийн газрын шийдвэрээс болж цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж, эрчим хүчний хязгаарлалтад орох дээрээ тулсан иргэд бухимдаж, Засгийн газрыг ямар ч тооцоо судалгаагүй шийдвэр гаргасан хэмээн шүүмжилж эхлээд байна.
ЖДҮ сангаас зээл аваад “мурьсан” гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн түүний шийдвэр олон нийтэд таалагдаж, тэр шударга зарчимч Ерөнхий сайдын дүртэй болсон билээ. Энэ нь түүний рейтингд хүчтэй нөлөөлж УИХ-ын сонгуульд том ялалт байгуулсан. Гэвч сонгуулиас хойш түүний улс төрийн рейтинг буурсаар байна. Энэ байдлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэвэл түүний “мөрөөдөл” талаар болох биз. Харин шинэ он гараад олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа сайд нартаа хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгах тухай яригдаж байгаа аж. Ингэснээр өнөөх “Шударга, зарчимч” сайдын дүрээ эргүүлж авах, иргэдээс эерэг үнэлгээ авах боломжтой гэж харж буй бололтой.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар “давхар дээл”-тэй ажиллаж байгаа. Бусад сайдаар улс төрийн хүрээнд төдийлөн танигдаагүй хүмүүсийг томилсон.

Хэрвээ “бор шувуу” үнэн бол иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хуулиар хязгаарлахаар зүтгэж буй Хууль зүйн сайд Х.Нямбаатар хамгийн түрүүнд “явах” бололтой. Түүнчлэн “огцруулах ёстой” хэмээн олон нийтийн санал асуулгын бай болоод байгаа Шадар сайд Я.Содбаатарын нэр ч мөн дуулдаж байна. Учир нь, Шадар сайдын удирддаг Улсын онцгой комиссын шийдвэр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг, уялдаа холбоогүй, хариуцлагагүй, сэтгэлгүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын улс төрийн рейтинг буурсан байдаг. Мөн Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан “буруутан” гэгдээд байгаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Монголын Архивын баримт бичигтэй холбоотой багагүй шуугиан тарьсан Соёлын сайд С.Чулууны суудлыг "ганхуулж" магадгүй болоод байна. С.Чулуун сайдын тухайд зарим нэр бүхий түүхч, академичид "Түүнийг хэлмэгдүүлж байна" хэмээж буй. Түүнчлэн хоёр охиныхоо сургалтын төлбөрийг ТӨҮГ-аар төлүүлсэн гэх УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн нэр ч яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Мэдээж танхимын сайд нараа талаас илүүг нь солихгүй. Тэгэхээр иргэдэд таалагддаггүй нэг биш, хоёр ч сайдыг ирэх нэгдүгээр сард Их хурлаар оруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн “туг” болгон тахиж магад бололтой.
Шинэ он гараад олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа сайд нартаа хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгах тухай яригдаж байгаа аж. Ингэснээр өнөөх “Шударга, зарчимч” сайдын дүрээ эргүүлж авах, иргэдээс эерэг үнэлгээ авах боломжтой гэж харж буй бололтой.
| Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын САЙД НАРТАА СЭЛГЭЭ ХИЙХ ҮҮ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |