Улс төрийн намуудын тамга тэмдэгний хэрүүл Иргэний зориг ногоон намд халдварлалаа. Нам бүрдсэн хугацаагаараа тооцвол АН-тай зуузай холбох 26 жилийн түүхтэй нам. Гэвч парламентад өнгөрсөн сонгуулиар дөрвөн суудалтай болоод удалгүй тарж, буртах, тамга тэмдэгний хэрүүл рүү орчихлоо тэд. Мөнгө өө төлсөн нь дуугаа захиалдаг зарчим хойно ИЗНН-ынханыг хамтарсан Засгийн газарт багтаагаад Ерөнхийлөгчийн сонгуулиас арчих төлөвлөгөө захиалгын дагуу өрнөж байгаа болж таарлаа.
Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын онц их хурлыг өчигдөр хуралдуулж, намын дараг Батын Батбаатарыг намын даргаас огцруулж байгааг мэдэгдсэн. Улмаар УИХ-д тус намаас жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгосноо зарлаад байна.
Мэдээж улс төрийн намуудын туулж ирсэн зарчмаар дүрмийн бус хурал хэмээн хуучин дарга нь намын тамга тэмдгээ хав тарах нь тодорхой боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Батбаатар “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ыг оролцуулахгүй гэсэн алхам. Тэдэнд намыг төлөөлж, Их хурлыг хуралдуулах дүрмийн болон эрх зүйн ямар ч боломжгүй. Тэгэхээр хууль зүйн болон дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст хариуцлага тооцно. Манай намын дүрмийн хороо байгаа. Дүрмийн хороо шийдвэр гаргана” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр маргаантай асуудлыг Улсын дээд шүүхээр шийдүүлж чадалгүй Ерөнхийлөгчийн сонгуультой золгож мэднэ, ИЗНН-ынхан.
Өнөөдөр ИЗНН-ынхан тамгаа булаацалдах тогтсон жишиг рүү гулсаад орчихсон нь энэ. Тэд АН, ХҮН навс ялагдсан түүхийг давтаж эхэлсэн нь энэ. Үнэндээ ИЗНН-ынхан УИХ-д суудалтай болсон нь эрх баригч намынхны захиалга байсныг ч улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байлаа. Гол нь тэд “ах” нарынхаа үгэнд орохгүй зөрүүдэлснээр ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчгүй болж ч болох тамга тэмдэгний хэрүүл рүү орж байна. УИХ-д ИЗНН-ыг төлөөлж суусан дөрвөн гишүүнээс УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира нар нэр нь гардаггүй сул гишүүн. Харин УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяагийн хувьд ёс зүйн асуудлаараа хамгийн их чих халууцуулдаг хар толботой болсон. Намын дарга Б.Батбаатарын хувьд олноос дэмжлэг авах хүртлээ улс төрд тодорч чадаагүй дүр.
Тиймээс ИЗНН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй гэж харж байтал шинэ, хүчтэй дүр гарч ирж мэдэх, нөгөө талаараа эрх баригч намынхны саналыг хувааж ч болохуйц нүүдэл хийж эхэлсэн нь ах нарт лав таалагдаагүй нь илэрхий байна. Хамгийн сүүлд ИЗНН-ын дарга Б.Батбааатар Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-ын хуучин дарга С.Оюун-ыг нэр дэвшүүлэхээр удаа дараа санал тавьсан хэмээн мэдэгдэж байсан. Үндсэндээ эрх баригч намынхны хамгийн их снаалыг нь унагаах дүр. Цаашлаад “ах” намынхны үгээр орохгүй байх бие даасан улстөрч. Тэгэхээр ИЗНН-ын хагаралд эрх баригчдын нөлөөлөл байгаа гэх хардлага намын гишүүдийн дунд өрнөх болжээ. Цаашлаад одоогийн даргаар тодруулаад буй УИХ-ын гишүүн Р.Батболдын хувьд МАН-аас ИЗНН-д тавьсан БЭТ боллоо өнөөдрийн улс төрийн зураглалаар.
Үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн намуудын хагарал эрх баригч гэлтгүй парламентад суудалтай намууд руу халдварлаж байгаа нь энэ. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай таван намын төлөөлөл нэр дэвшигчээ сойно.
Өнгөрсөн хугацаанд МАН, АН гэх улс төрийн хоёр хүчний дунд өрсөлдөөн өрнөдөг байсан Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жил ширүүхэн өрсөлдөөнтэй болно. ИЗНН бол Монголын улс төрд гуравдагч хүчний орон зайг бий болгохоор, төр, нийгмийн нэр зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэхээр байгуулагдсан нам. Гэтэл өнөөдөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь байтугай, нам дотроо хөлөө жийлцэж, эрх баригчдын утсан хүүхэлдэй хийсээр ирэх сонгуулиар тоос адил замхрах бололтой. ИЗНН-ын “зориг” нь намын дарга, намынхан нь бус, тэднийг утсан хүүхэлдэй адил удирдаж, хооронд нь хагарган бутаргаж байгаа хүмүүс л болж таарах нь. Ийн МАН найтах төдийд ИЗНН-ынхан хатгаа авч, хүндрээд халуурч бүлээрч босох тэнхэлгүй болтлоо унах нь.
| МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |