Хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ. Хуулийн төслийг хэлэлцүүлэхтэй зэрэгцээд УИХ-д суусан 126 гишүүний баг хуулагдаж, үнэн чанараараа хэн нь хэний хүн, хэний эрх ашиг хөндөгдөж, хэн сандал суудлын төлөө амь тавихаар зүтгэж байна гэх эргэлзээтэй олон асуултын хариулт тайлагдах халуухан улс төр эхлэх гэж байна. Үндсэндээ Ерөнхийлөгчийн санаачилсан эл хуулиар халдашгүй дархан эрхээр хамгаалуулж суугаа УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг хязгаарлах юм байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "УИХ-ыг эгүүлэн татах органик хуулийг хуулийнх нь хүрээнд тодорхой болгож байна. УИХ-ын тухай хуулийн 7.2-т УИХ-ын тангаргийг тусгасан байдаг. "УИХ-ын гишүүн би нийт ард түмний элчийн хувьд" хэмээн тангараг өргөдөг. Энэ тангарагт ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих гэдэг үг нэмж байгаа гэсэн үг.
Ингээд УИХ-ын тухай хууьд өөрчлөлт оруулснаар УИХ-ын чуулганы хуралдааны 70 доошгүй хувьд нь оролцож, саналаа өгсөн байх шаардлага тавьж байгаа. Ингэж байж ард түмний элчийн хувьд төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх юм. Чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд нь суугаагүй бол эгүүлэн татагдах үндэс болно.
Эгүүлэн татах үндэслэлийг иргэд сонгогчид Ёс зүйн хороонд гаргаж, Ёс зүйн хороо УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Улмаар Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргана. Мөн шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоовол эгүүлэн татах үндэс болно" гэх энгийн хуулийн тайлбар боловч, эгзэгтэй заалтыг оруулж байгааг сануулсан.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болгохтой зэрэгцээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөндөх хуулийн төсөл оруулж, 126 гишүүнтэй парламентыг цэвэрлэх ажиллагааг ийн эхлүүлэх нь гэж харж болохоор байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр ажиллахдаа Монголын төрд хаан шиг явлаа. Хууль бүр нь УИХ-д ногоон гэрлээр дэмжигдэж, улс төрийн зураглалыг хөшигний араас гаргаж суусан улс төрийн гол тоглогч нь. Өнгөрсөн таван жилийн хугацаанд буюу бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөрвөн удаа хууль хориг тавьж, УИХ тухай бүрт нь хүлээж авсан. Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш хоёр жилийн дараа хориг тавьсаныг УИХ хүлээн авсан нь Ерөнхийлөгчийн анхны хориг байлаа. Улмаар 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авсан, фаашлаад 2025 онд Алт-3 төсөлд хориг тавьсныг УИХ хүлээн авч, хамгийн сүүлд Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд хориг тавьсан. Харин улс төрийн байдал эргэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар Ерөнхийлөгч хоригоо буцаан татсанаас бусдаар Ерөнхийлөгчийн хориг болгоныг хүлээж авсан. Харин эсрэгээрээ 2017 оноос хойш Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 17 удаа УИХ-аас баталсан хуульд хориг тавихад УИХ 14 удаа хоригийг нь хүлээн авалгүй хэрэгжүүлж, хоёрыг нь буцаан татсанаар нэг л хоригийг хүлээн авсан тоон баримт бий.
Тэгэхээр 126 гишүүнтэй парламент бүрдснээр хойш Ерөнхийлөгчийн үг парламентад “хууль”, эрх баригч намын гишүүд түүний үгнээс зөрөх зүрхгүй явж ирсэн гэсэн үг.
Нэг ёсондоо УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль ард түмний дэмжлэг авах, батлагдвал Ерөнхийлөгчийн рейтинг өсөх хэмжээний анхаарал татсан хууль. Эсрэгээрээ парламентын гишүүдийн шүдний өвчин. Одоогийн парламентад эгүүлэн татагдах болзлоо хангачихсан гишүүд олон бий. Тиймээс энэ хуулийг дэмжих дэмжихгүй нь Ерөнхийлөгчийн хүн байсан ч дэмжих байх шалтгаан болж мэднэ. Нэг ёсондоо гишүүдийн хар толгойн дээр ирэх хуулийн төсөл болж байна. Өнгөрсөн хугацаанд МАН 35, 33-ийн бүлгээрээ хуваагдаж, ус тосоороо ялгарсан. Гэвч Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс эсрэг талд үйлчилсаэн гэх шуугиан Төрийн ордонд түгэж, галыг түр намжаасан. Хавар дахин сөхөгдвөл Ерөнхийлөгчийн хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр эмзэг цэг дээр ирсэн энэ үеийг төрийн тэргүүн өөрт ашигтайгаар эргүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд намынхаа гишүүдийн мөн чанарыг ч энэ хуулийг санаачилснаараа хэрэгжүүлэх боломжоо ашиглаж байж мэдэх нь.
Ийн ирэх хавар УИХ-ын гишүүдийн баг тайлагдаж, ус тоосоороо ялгарах нь дамжиггүй боллоо.
| УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |