УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөндөх хуулийн төсөл парламентын босго давах уу гэдэг нь улс төрийн гол сэдэв болох нь.
Уг нь өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилсан, хориглосон ямар ч хуулийг УИХ ногоон гэрлээр баталж байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд тавьсан хориг бүр нь ногоон гэрлээр батлаглаж, санаачилсан хууль нь парламентын босгыг төвөггүй давж байсан Ерөнхийлөгчийн рекордын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эвдэж чадсан нь лавтай. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл энэ удаад парламентын гишүүдийг багагүй талцуулж, ногоон гэрлээр батлуулж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна. Уг хуулийг санаачилснаас хойш гишүүдийн дунд төдийггүй, хуульчид, улс төрийн хүрээлэл дунд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуульийн төсөл “Парламентын дархлааг сулруулах”, “Үндсэн хууль зөрчих”, “УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлж мэдэх” хуулийн төсөл гэх шүүмжлэлүүд ч цахим орчинд багагүй өрнөсөн.
Уг хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон тиймээс парламентын дархлаа парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг" хэмээн мэдээлсэн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Иргэд олон зүйл дээр бодитой шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, авлига, хулгайн асуудалд гишүүд нэр холбогдож байна. Хулгай, луйвар хийж байна, хуурч мэхэлж байна. Адаг сүүлд нь үндсэн хийх ёстой ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л засъя гэж байгаа юм. Бид бүхний нүдэн дээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой ардчилсан парламент маань сахилга, хариуцлагагүй, зарим тохиолдолд анх өргөсөн тангаргаа мартсан байх вий гэсэн санал, сэтгэгдэл ард иргэдийн зүгээс асар их ирж байна. Тэгэхээр үүнийг л засъя гэж байгаа юм. Энэ ёс зүйгүй байдлыг төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхэлж засах хэрэгтэй. Тэгж байж ард иргэддээ хөгжил дэвшлийн тухай ярих боломж нь нээгдэх болов уу гэж бодож байна. Түүнээс бол Монгол Улсын Их Хурлын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мандатын эсрэг шийдвэр гаргаж байгаа зүйл биш" гэх тайлбарыг өгөөд буй.
Харин уг хуулийн төсөлтэй холбоотой УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ талаар Үндэсний эвсэлийн дарга Н.Номтойбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй "Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй. "Ёс зүйн алдаа" гэх тодорхой бус, харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг, үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм. "Нохой зассан эзэндээ янаг" гэх ардын үг бий. Харамсалтай нь зарим тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль дээдлэх зарчимд үнэнч байхаас илүүтэй өөрсдийг нь тохоон томилсон улс төрийн эздэдээ үнэнч зүтгэж байгаа мэт харагдах нөхцөл байдал үүсч байгааг өөрийн биеэр гэрчилсэн” хэмээн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Ийн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн санаачилсан хууль энэ хавар парламентын гишүүдийн багийг нийтээр нь хуу татаж, ус тосоор нь ялгаж өгөх нь тодорхой боллоо. Ухаандаа УИХ-д Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал албан тушаал, ёс зүйн хариуцлагаараа бүрэн эрх нь хөндөгдөж мэдэх чамгүй олон гишүүн бий. Ерөнхийлөгчийн талд үнэнчээр үйлчилж ирсэн мэт боловч, бүрэн эрх нь хөндөгдөх цаг ирэхэд хэрэх нь улс төрийн гол сэдэв болох нь, үнэндээ.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |