Дүн өвлийн хүйтнээр гал алдах дээрээ тулчихлаа, монголчууд. Сүүлийн 30 жил эрчим хүчний шинэ эх үүсвэртээ болж чадаагүй Монгол Улс хойд хөршөөсөө цахилгаанаа царайчилж, хэрэглээ нь давсан бол эрчим хүчний хязгаарлалтад орохоос аргагүй, хөхөө өвлийн хүйтнээр, хөлдүү байшин, харанхуй хотод суухаас ямар ч сонголтгүй болсныг сүүлчийн гурван хоног мах биеэрээ мэдэрлээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар элгээрээ хэвтчихээд амь тариа нэхэж, хуучирч элэгдсэн хэдэн станцууд нь эхнээсээ эвдэрч, эхлээд, хойд хөршийнхөн цахилгааны хэрэглээндээ хязгаарлалт хийгээд эхэлсэн гэсэн үг.
Нэмээд Улаанбаатар хотод утаа түгжрэлээс гадна шугам сүлжээний асуудал толгойны өвчин болж эхлэх нь. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод цахилгаан тасрахтай зэрэгцээд орон сууцны барилга байшингууд халаалтгүй болж, багахан хугацаа өнгөрөхөд л тэр чигтээ хөлдүүс хот болж мэдэхээр байна. Угтаа бол төлөвлөлтгүй хотын зовлон дахиад эхлэх нь энэ. Улаанбаатар хотын орон сууцны дийлэх олонх нь дулаанаа нэмэлт хороолол хотхон болгон дээр нэмэлт насосоор хангадаг юм байна. Цахилгаан тасалдмагц, мөнөөх насос нь хэвийн ажиллахаа больж, дулаан доголдож, хотоороо хөлдөж мэдэх нөхцөл байдалд үүслээ.
Цахилгааны хязгаарлалттай зэрэгцээд хэдэн бор инженерүүд нь өдөр шөнөгүй мөнөөх насостойгоо ноцолдож, нийслэлчүүдийг арай хөлдөөчихгүй арга аа барж байна. Байр тус бүрийг халаалтыг ээлж ээлжээр нь өгөхийн тулд цахилгаан тасалдахыг өдөр шөнөгүй харуулдаад сууж байгаа гэсэн үг. Ингэж л лаатай байшинд, халаалтгүй хотхон хороололд хөлдөж үхэхийн наагуур байна, монголчууд.
Тодруулбал, Эрчим хүчний салбарт сүүлийн найман жил өндөр албан тушаал хашиж ирсэн сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарыг 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээнээс 2.6 сая ам.доллар завшсан хэргээр цагдан хоригдоод байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Экзим банкны санхүүжилтээр 10 аймагт дулаан цахилгаан станц байгуулахаар 40 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Харин төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан Монголын компани нь Эрчим хүчний сайд асан /тухайн үед ТНБД-аар ажиллаж байсан/ Н.Тавинбэхийн зөвлөх П.Товуудоржийн компани болж таарав.Гэрээ байгуулсны дараа зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр нэмж, долоон тэрбум орчим төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан нь тогтоогджээ. Хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр баривчилж, прокурорын зөвшөөрлөөр 21 обьектод нэгжлэг хийхэд Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй, олон тооны үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг илрүүлж, хураан авсаныг АТГ-аас мэдээллээд байна.
Өвөлдөө утаан хөшигтэй Улаанбаатарт эмнэлгүүд хөл гишгэх зайгүй болтлоо ханиадад дарлуулж, багачуудаар дүүрдэг бол халаалтгүй байшинд ханиад нь улам бүр хүндэрч эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд нь хөл гишгэх зайгүй боллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд тогтмол 80-100 мВт-аар нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлааар гэхэд, манай орны эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Харин Монгол Улсын ОХУ-ын импортолдог тодорхой хэмжээний эрчим хүч зах зээл дээрх үнээсээ илүү үнэтэй буюу манай орон гаднаас үнэтэй эрчим хүч худалдан авдаг тухай асуудал олон жилийн турш яригдсаар ирэв. Тиймдээ ч дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, эрчим хүчээрээ гаднаас хараат байдлаа бууруулахын тулд дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан станцын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй. Гэсэн ч улстөрчдийн дотооддоо үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ дотоодын хэрэгцээгээ хангах эрчим хүчний “мөрөөдөл” нь хоосон амлалт болоод дуусах вий гэж шинжээч, судлаачид онцолж байна.
Ийн эрүү өвдөг нийлсэн эрчим хүчний салбартаа эх үүсвэр нэмэхгүй бол халаалт, цахилгаангүй “хөлдүү” байшингуудад хэчнээн хүн хөлдөж үхвэл хариуцлага хүлээх вэ, сайд, дарга нараа.
| ХАЛААЛТ, ЦАХИЛГААНГҮЙ “ХӨЛДҮҮ” БАЙШИНГУУДАД ХЭЧНЭЭН ХҮН ХӨЛДӨЖ ҮХВЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ, САЙД, ДАРГА НАРАА |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |