Төр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаас заримыг нь татан буулгаж, заримыг нь нээлттэй хувьцааат компани болгох шийдвэр гаргаад байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Төрийн өмчит 18, компанийн хувьцааг нээлттэй болгохоор тогтоолын төслийг УИХ-д оруулан хэлэлцүүлээд байна. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг өргөн мэдүүлсэн нь энэ.
Тухайлбал, Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгохоор төлөвллөсөн. Үүнд “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК багтжээ.
Тэгвэл Төрийн өмчит компаниудын нээлттэй хувьцаа компани болгох хууль эрх зүй, эдийн засгийн орчин манайд хангалттай бий юү гэдэг асуултын өмнө ирээд байна. Олны дунд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болох вий гэсэн болгоомжлол ч байна. Нэг ёсондоо Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож, хувьцааг нь арилжаалснаар олон нийтийн хяналтыг сайжруулна гэж байгаа ч бодит байдал дээрээ хуьцаагаа гаднын компаниудад алдаад дуусна гэх шүүмжлэл ч олны дунд бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Төрийн өмчит 101 компанийн 33 компанийг худалдах, хувьчлах, татан буулгах заримынх нь статусыг өөрчлөх асуудлыг үндсэн чиглэл болгон оруулж ирж байгаа юм байна. Энэ бол ядуу ч гэсэн Монголын ард түмний өмч гэдгийг бид бүгд мэднэ. Бид эзнийг нь солих гэж байна. Бид үүн дээр болгоомжтой хандах ёстой. Сая УИХ-ын даргын хэлдэг зөв. Ямар ч бэлтгэл ажил байхгүй байна.Энэ хэлж байгаа хүмүүс нь өөрсдөө байнгын хороон дээр, УИХ-ын гишүүдийн асууж байгаагаас харахад бэлтгэлгүй байнаа. Жишээ нь: Багануур Шивээ овоо, ДЦС-3,4-ыг хувьчлах гэж байна.Энэ бол нийтийн нийгмийн суурь үнэд хамгийн их нөлөө үзүүлдэг, эдийн засгийн нөхцөлийг бий болгох, инфляцыг нэмэхэд нөлөөлөх ёстой ийм байгууллагууд. Яагаад ийм цаг үеийг сонгож байгаа юм бэ” хэмээн сануулсан.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Өмч хувьчлалд маш болгоомжтой хандаж байгаа. Учир нь 1992-2000 оны хооронд хийгдсэн өмч хувьчлалын талаар монголчууд нэг л өглөө хоосон хоцорсон гэсэн нийтлэг ойлголт нийгэмд тогтсон. Тухайн үеийн эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан дарга нар төрийн өмчийг ерөнхийдөө өөрсдөө хувьчилж авсан гэх дүр зураг өнөөг хүртэл яригддаг. Мөн тухайн компаниудад ажиллаж байсан төрийн өмчийн бүх ажилчин, албан хаагчдыг гудамжинд гаргасан, олон компани дампуурсан бодит жишээ бий. Төрийн өмчит компаниуд хувийн хэвшилд шилжих явцад ажиллагсдаа олноор нь цомхотгож, ажлын байргүй болгосон нь үнэн. Одоо яригдаж байгаа мэдээллээр бол ажилчин, албан хаагчдыг хэвээр үлдээнэ, цомхотгохгүй гэж байна. Гэхдээ энэ нь бодит байдал дээр хэрэгжихэд маш бэрх. Компанийг хувьчилж авсан тал менежмент сайжруулна, үр ашиг нэмэгдүүлнэ гэж эхэндээ ярьдаг ч эцэст нь ажиллагсдыг дарамталж, шахаж, өргөдөл өгүүлэн цомхотгож, байж суух газаргүй болгодог жишээ олон. Стратегийн ач холбогдолтой, суурьшсан төрийн өмчит компаниуд, тухайлбал цахилгаан, дулаан, эрчим хүчтэй холбоотой компаниуд байна. 51 хүртэлх хувийг төрд хадгална гэж ярьж байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн 49:51-ийн жишээн дээр бид бүхэн юу болсныг мэднэ. Хоёр тал болж, дотооддоо байнгын маргаантай, тендер, худалдан авалт нь хэрүүлтэй, шүүхийн асуудал тасардаггүй байдал үүссэн. Ийм байдал дахин гарахгүй гэх баталгаа байна уу” хэмээн шүүмжилсэн.
Уг нь саалиа бэлдэхээр саваа бэлд гэж эдийн засгийн орчин нөхцөлөө сайжруулсны дараа, нэг дор бүгдийг нь нэг нэгээр нь хувьцааг арилжаалах байдлаарасуудлыг нухацтай авч үзэх байсан хэрэг биш үү, Ерөнхий сайд аа.
| ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |