Засгийн газарт дэд сайд нарыг дахин оруулж ирэхээр бэлдэж эхэлжээ. Ингэхдээ одоогийн бүтээмжийн менежерүүдийг чөлөөлж, оронд нь дэд сайд нарыг томилохоор бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Элчин сайдын томилгооноос мултарсан залуучууддаа дэд сайдын суудал бэлэглэхээр зэхэж эхэлсэн бололтой.
Тиймдээ ч МАН-ын гишүүд “Дэд сайдын томилох бол ядаж нэр цэвэр, хулгай зэлгий, Засгийн газрын тусгай сангуудад нэр холбогдоогүй хүмүүсийг томилох ёстой” гээд эхнээсээ ам алдаад эхэлжээ.
Харин энэ талаар Ерөнхий сайд “Дэд сайдын асуудал хуулинд байна лээ. Өмнөх Засгийн газрын үед орон тоо, төсөвтэйгээ байгаа юм билээ. Хэл ам шүүмжлэлээс болоод томилоогүй. Дэд сайд нарыг үр дүнтэй ажиллуулах л асуудал. Гадаад харилцааны сайд гадаад явлаа, гадны зочин ирлээ, орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн байдаг. Засаг даргын ажил ч бас орлогчгүй бол явдаггүй. Орлогч сайд гэдэг дэлхийн бүх улсад байдаг албан тушаал. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээс илүү үр дүн юу байна, үр ашиг гэж юу байна гэж судалж шийдэх ёстой. УИХ-тай зөвшилцөөд шийдэх ёстой асуудал” хэмээн сайд болоод удаагүй чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан удаатай.
УИХ-ын дарга Н.Учрал ч энэ асуудлыг чуулганы индэр дээрээс сануулж байсан нь саяхан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэхгүй, чуулганы танхимд Засгийн газрын гуравхан сайд хуралдаа сууж байгааг анхааруулж, “Сайд нарыг би ойлгож байна. Засгийн газрын ажил бүр өдөр тутмын ажил. Нэмээд дэд сайдгүй ажиллаж байгаа учраас ажлаа ч хийнэ. Чуулганы хуралдаандаа ч сууна” хэмээн сануулж байлаа. Үндсэндээ дэд сайдыг томилох тохироо улс төрийн хүрээнд хийгдсэн нь тэдний үг үйлдлээс илэрхи харагдаж байгаа юм.
Уг нь Засгийн газар төрийн данхар бүтцийг багасгаж, төрийн албанд цомхтол хийнэ гэж мэдэгдээд өнгөрснө удаагийн төсвийн тодотголоор 14 мянган төрийн алба хаагчийг ажилгүй болгохоор болсон. Үүн дотроо дарга нарын тоог цөөлж, давхардсан чиг үүргийг арилгана гэх том зорилго тавьчихсан байсан Засгийн газар хэлснээсээ буцаж, дэд сайд нарыг томилохоор яаравчилж байгаа нь илт байна. Өөрөөр хэлбэл, яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд хоёрын чиг үүрэг ижилхэн гээд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар дэд сайдгүй Засгийн газар байгуулж байлаа. Гэтэл төрийн албанд дарга нарын цомхтгол хийж байгаа бол дахиад дэд сайдыг оруулж ирэх нь төрийн бүтцийг данхаалгаж байна гэх шүүмжлэл ч гарч байгаа харагдсан.

Нэг ёсондоо одоогийн Засгийн газарт 16 дэд сайд томилох тохироо хэдийнээ яригдсан сурагтай. Үүнд дээр нэмээд жолооч, туслахаас нь эхлээд орон тоо нэмэгдэнэ гэхээр төрийн зардал дахиад өсөх нь тодорхой байна. Үнэндээ эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед дэд сайд нарыг томилох төсөв хөрөнгө, санхүүгийн боломж тун ховор баймаар. Тэр байтгуай төрийн алба хаагчдын цалинг тавих төсөвгүй болж, төрийн зарим санхүүжилтийг татсан, тэтгэвэр тэтгэмжээ тавих төсөвгүй суугааг долоон буудлыг Долгор эмээ ч гадарлахтайгаа болсон. Гэтэл ийм эмзэг цаг үед дэд сайд нарын асуудал орж байгаа нь цаг үеэ оноогүй “бай”-гаа олоогүй шийдвэр байж мэдэх нь.
Дэд сайдын томилгооны асуудал өмнөх Засгийн газарт яригдаж байлаа. Ингэхдээ УИХ дахь Ардчилсан намын хуулийн төслийг оруулахаар бэлдэж байсан нь ч бий. Өөрөөр хэлбэл, Хэмнэлтийн хууль"-ийг хүчингүй болгож, "Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль"-ийг боловсруулж байсан ч хамтарсан Засгийн газраас сөрөг хүчнийхэн гарснаар эл санаачлага унаж байлаа.
Дэд сайдын албан тушаал гэдэг улс төрд барьцаа ахиулах, дараагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж гаргах улс төрийн томилгоот албан тушаал. Одоогийн УИХ-д дэд сайдын суудлаас УИХ-ын гишүүн болж тодорч гарч ирсэн улстөрчийг тоолвол нэлээд бий. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сонгуулиар МАН-ынхан дэд сайд нараа тэрчигт нь жагсаалтад багтааж байлаа.
Ямартай ч эрх баригчид дэд сайд нарыг буцаан томилж, дараагийн ээлжнийхнээ хоолонд оруулах эрх мэдлиийн ээлжит бялуу хуваалтаа хийхээр нь тодорхой байна. Тиймдээ ч Төрийн ордноор дүүрэн дэд сайд болохын хүсэлтэй залуучуудын марафон эд өрнөж байна.
| ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |