Хотын дарга Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дуэльд дуудав. Дуудах дуудахдаа нэг асуудал дээр хоёр удаа чагт тавьлаа. Нийслэлийн замын хөдөлгөөний төв, Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд шинэ жилийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх мэдээлэл гаргасан.
Үндсэндээ хотын шийдвэрийг танилцуулсан гэсэн үг. Хариуд нь Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл гараад нэг ч цаг ч болоогүй байтал “Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” хэмээн мэдэгдснээр хотын даргын шийдвэр цуцлагдлаа.
Гэхдээ энэ удаагийн сануулга анхны сануулга биш. Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 13-нд Түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж байлаа. Өөрөөр хэлбэл, Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас уг зохицуулалтыг хийж, ажлын зураг авалт хийсэн талаар мэдээлж байсан удаатай. Харин тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцож удаатай. Улмаар тухайн үедээ замын хөдөлгөөний туршилтыг зогсоож “Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье” хэмээн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэж байсан түүх бий.
Ийн хотын даргын шийдвэрт Хууль зүй, дотоод хэргийн сайд үе үе чагт тавьж, Б.Энхбаярын тавьсан чагтанд бүдэрч байсан нь ганц нэгээр тогтсонгүй. Түүнийг чагтнаас хэрхэн мултрахыг ч ард түмэн анхааралтай ажиглаж байна.
Харин өнгөрсөн намар МАН-ын том хагарлын үеэр эрх ашиг нь салж, талцаж эхэлсэн. Түүнээс хойших хугацаанд тэдний хууль зүйн салбарт хэн нь хүчтэй байх тэмцэл дотооддоо чимээгүйхэн хэрнээ ширүүнээр өрнөж, байгаагийн илрэл нь энэ байлаа.
Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар улс төрийн мэдэгдэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаа Б.Энхбаярыг томилох санал гаргах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хууль зүйн сайд нь хэн нэгний жад, сэлэм, илд, бамбай болох учиргүй” хэмээн сануулж байсан нь удаатай.
Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд бол Монгол Улсын хууль зүйн бодлогыг тодорхойлох, аюулгүй байдлыг сахин хангах үүргийг Ерөнхий сайдын өмнө хуулиар хүлээдэг. Хууль зүйн сайд нь хэн нэгний жад, сэлэм, илд, бамбай болох учиргүй. Тэр дундаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог субъект биш. Улс төрийн өрсөлдөгчөө махны машин, хонгилоор оруулан намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна шүү дээ. Бид Солийн Данзан, Жадамбын Баваасан нарыг МАН-ын III хуралдаанаас баривчлан Шар хаданд аваачин буудан хороосон аймшигт түүхийг мартах учиргүй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага нь ажлаа хийх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа. Үндсэндээ МАН-ын “зодоон”-ны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас эхлээд хэнтэй халз үзэхэд бэлэн байсан УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн үг бол хотын дарга Х.Нямбаатарын үг байсан гэдгийг хэлэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Ийн улс төрийн бүлэглэлүүдийг “бөлдөгдөх”, ах нарынхаа аашийг нам “дарах” гээд ахуйн хүрээний аар саархан ажлаа гар нийлэн хийсээр одоо л тэд өөрсдийгөө улс төрийн тавцанд “бялдаржуулах” ажилдаа ороод байна. Хууль хүчний байгууллагад өөрийн хүнээ томилохоос эхлээд хэн нь салбартаа том байх эрх мэдлийн төлөө өрнөж эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, хотын дарга Х.Нямбаатар хоёр өөд өөдөөсөө тулж эхэллээ.
| ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |