УИХ-ын даргыг унагаах уу, Засгийн газрыг огцруулах уу гэдэг дээр Төрийн ордныхон хоёр талцаад, Монголын төр хөл толгойгоо олохоо болилоо. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, О.Саранчулуун тэргүүтэй гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн дагуу гурав хоногийн дотор парламентаар хэлэлцүүлэх зохицуулалтай. Тэгвэл өнөөдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх тов тогтоож, маргааш УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах болов уу гэсэн хүлээлт байна.
Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирвэл Төрийн гурван өндөрлөг чуулганы индэр дээрээс нүүр тулах цаг болсон гэсэн үг. Нэг ёсондоо Төрийн тэргүүнүүд тэрсэлдэж эхэлсэн энэ тэмцлийн хайнааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хагална.
Эргээд улс төрд өрнөсөн үйл явдлуудыг санахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байхад Төрийн ордныхон мөн л түнжин муутай хоёр хуваагдсан байв. Шөнө дөл хүртэл хуралдаж, шийдвэрт хүрч чадахааргүй болчихсон байсан ч Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд орж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг тас загинаад хайрцагнаасаа хальж, дүрдээ орж явсан гишүүдийг ч байранд нь тавьж, хайнааг хагалсан.
Цаашлаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвсэлийн дөрвөн гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурснаа мэдэгдсэн бөгөөд шинэ Засгийн газар байгуулвал орж ажиллана гэх байр сууриа ч албан ёсоор илэрхийлсэн. УИХ дахь ХҮН намын гишүүдээс Х.Доржханд, П.Наранбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг дэмжиж байгаа бол Ж.Золжаргал, Б.Найдлаа, Б.Мөнхсоёл нар УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Харин УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өчигдөр цахим хаягаараа дамжуулж “УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагад би нэгдэж гарын үсэг зурсан. Гэтэл УИХ-ын даргыг огцруулах бичиг болон өөрчлөгдөж гарын үсэг зуруулах процесс эхэлж буй юм байна. Миний хувьд үүнд нэгдэхгүй. Учир нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй” хэмээн мэдэгдээд байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүргүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлж, харин Улсын дээд шүүх 30 хоногийн дотор шийдэж батламжлах хуультай. Өөрөөр бол, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Ардын намын дарга болж, арслантай тамгаа албан ёсоор гардах хугацаа ойртох тусам Ерөнхий сайд хариу нүүдэл хийж эхэлсэн.
Тиймдээ ч Ерөнхий сайд Г.Занданшатар тахимаа өгөхгүйгээ илэрхийлэн, нүүрсний хулгайн хэрэг хэмээх “Б” төлөвлөгөөндөө шилжчихлээ. Ингэхдээ тэрбээр Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн оффтейк гэрээнүүдийг ил олгож задалсан.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд хууль хяналтын байгууллагууд дахь асуудал нь хүндрэхээс өмнө хугацаа хожихын тулд нэн даруй хариу нүүдэл хийх шаардлагатай болж байна гэсэн үг.
Тэгэхээр тахимаа өгөхгүй, танхимын сайдуудтайгаа хүч хавсрах нь тодорхой болсон Г.Занданшатарыг засагтай нь огцруулах замаар хугацаа хожих хариу нүүдэл л Д.Амарбаясгаланд үлдэж буй бололтой. Тиймээс УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуухаар яаравчилж эхэлсэн. Тиймээс Төрийн гурван өндөрлөгийн нүүр тулах өдөр тун ойрхон байна.
| ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ НҮҮР ТУЛАХ ӨДӨР |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |