МАН-ын цагаан байр шинээр баригдснаасаа хойш хотолзоогүйгээрээ хотолзож, гишүүд нь хоорондоо муудалцаагүйгээрээ муудаж байна, даргыгаа сонгох гэж. МАН-ын хагарал туйлдаа хүрч буй нь энэ л дээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэр дэвшихээ зарлахад Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг өөдөөс нь тавьж, нүүрсний хэрэгт хутгаж мэдэх хэдэн ноцтой мэдээлэл хийлгэсэн нь тэдний өрсөлдөөнийг улам бүр хурцтгасан.
Ингээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариу мэдэгдэл хийж, төрийн өндөрлөгүүдийг хагаралдуулах хов зөөдөг хүмүүсээр Ерөнхий сайд хийгээд намынхаа нэр бүхий таван гишүүнийг нэрлэж хариу барьснаар тэдний өрсөлдөөн улам бүр өндрөө авсан. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоо мэдэгдсэн бол хариуд нь УИХ-ын дарга Б.Энхбаярыг намаас нь хөөх улс төрийн шийдвэр гаргачихлаа. Одоо Ерөнхий сайдыг танхимаа бүрдүүлэхэд нь намын харъяалалгүй гээд бойкот хийх нь тодорхой биз.
Харин эрх баригч намынхан өнгөрсөн хугацаанд нам дотроо өрсөлдөгчгүй намын даргыг тодруулж, намын асуудлаа дотооддоо хайрцаглаж шийдэж ирсэнийхээ горыг одоо өөрсдөө яс махандаа тултал мэдрэх нь.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эрх мэдлийн төлөөр өрсөлдөөн 100 гаруй жилийн түүхээр тоологдох намаа цээж бөгсөөр нь салгах хүртлээ өндрийг авч, талцаж хуваагдаад буй. МАН-ынхан хөнжил дотроо бишгүй хөлөө жийлцсэн. Н.Энхбаярыгаа оймстой нь гозолзууд хорих руу ачаад, суллахад нь МАН МАХН болж хоёр тусдаа гарч л байлаа. Төрийн ордонд ах дүүгийн барилдлагатай явсан улстөрчид 32, 33 бүлэглэлээрээ хуваагдаж, төрийн эргэлт хийж л байлаа. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэгт холбогдсон намынхаа гишүүдээ нэг нэгээр нь хуулийн байгууллагад шалгуулж, Төрийн ордныг хотолзуулж явсан. Гэхдээ одоогийнх шиг ийм их хагарлын өмнө ирж байсангүй МАН-ынхан. Албан тушаалын амтанд ороогүй байхдаа ах дүүс, анд нөхдийн барилдлагатай явсан МАН-ын гишүүд өдгөө эзнийхээ талд улайран зүтгэж, их адаггүй “зодолдож”, Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордны уур амьсгал улам бүр хүйтэрч эхэллээ.
Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэж явсан МАН-ынхан түүхэндээ эвлэрэх зайгүй муудаж байна. МАН-ын байрнаас аль хэдийнээ хальчихсан энэ эрх мэдлийн өрсөлдөөнийг ард түмэн чимээгүй хэрнээ тун анхааралтай ажиглаж байна. Үндсэндээ төрийн өндөрлөгүүдийн энэ “зодоон” төрийн хямрал руу хөтөлж эхэлсэн. Тэдний энэ их зодооны хөлд 100 жилийн түүхт нам тарж, төрийн эргэлт хийх хэмжээний асуудал сөхөгдөх дээрээ тулаад байна.

Хөл толгойгүй энэ “зодоон”-ы хөлд улсын эдийн засаг уруудаж мэдэхээр байна. МАН-ын даргын өрсөлдөөн эхэлнээс хойш шат шатны төрийн байгууллагын ажлууд нам зогсож, нөгөө таван үе шаттай хэлэлцүүлэхээр тогтсон төсөв нам царцах дээрээ тулаад байна. Муу эр дайнд хөөрнө гэгчээр МАН-ын “зодоон”-ыг далимдуулж АН-ынхан Засгийн газрыг төсвийн төслөө буцааж татах шаардлага гаргаад амжлаа. Хамтарсан Засгийн газраас хөөгдөхдөө хүчтэй сөрөг хүчин байна хэмээн хорсолтойгоор гарсан тэд МАН-ынхыг хагарсан энэ цаг үед нь хамгийн том улс төрийн тоглолтыг хийж, ирэх сонгуулийнхаа ээлжит ялалтыг тэмдэглэх хэмжээний бодлого боловсруулж баймаар. Гэтэл төсвийг улстөржүүлж байгаагаас харахад АН-д найдлага төрөхөөргүй байна. Нэгэн цагт МАН АН хоёрын эрх мэдэлтэй томчууд нийлж, МАНАН-г бүрдүүлсэн хэмээн төрийн эргэлт хийж байсан. Тэгвэл өдгөө хоёр дахь МАН төрд чимээгүй бүрэлдэж явсан нь одоо илэрч, түүнийг татан буулгах өрсөлдөөн ч МАН-ынхны даргын зодоон дээр илэрч байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэх болсон.
Эцэст нь дахин сануулахад, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн эрх баригч 100 жилийн түүхт МАН-ыг тараах эхлэлийн цэг болчихлоо.
| Г.ЗАНДАНШАТАР, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁРЫН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ МАН ТАРАХ ЭХЛЭЛИЙН ЦЭГ БОЛЧИХЛОО |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |