Улс төрд эрүү өвдөг нь нийлэх хүртлээ удаан сууж байгаа Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан уураа барьж ядан хэвлэл мэдээллийн байгууллагууд руу халдаж, “Олон юм хуцаад бай” хэмээн хаалгаа тас хаатлаа Төрийн ордонд томорч байна. Урьд нь МАН-ынхан “Улынхан” хэмээн ард түмнээ доромжлоод төрийн сайдын суудлаа хүлээлгэж өгч байлаа. Тэгвэл дөрөв дэх засаглал болсон хэвлэлийн эрх чөлөөнд Б.Дэлгэрсайхан сайд дур зоргоороо халдсанд нь хариуцлага тооцох эрх мэдэл байдаггүй юм уу, МАН-д.
Монголын төрд тэр тусмаа сайдын суудалд толгой баячууд сандайлж суучихаад хэн дуртай нь үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлдчийг дур зоргоороо загинаж, “Чамд ярилцлага өгдөг би биш” гэх мэтээр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа нь нэг бус удаагийн явдал. Яг энэ жишээг сүүлд Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан давтаж, олны дургүйцлийг төрүүлсэн. Уг нь бол Монголд хамгийн урт хувийн төмөр замтай, ачаа тээврийн чингэлэгт ганцаараа монополь тогтоочихсон хүн нь Зам тээврийн хөгжлийн сайдаар суучихаад гадныханд давуу эрх олгосон байж болзошгүй асуудлыг тодруулж, мэдээлэл өгөхийг хүссэний төлөө сэтгүүлчдийг элдэвлэж, дур зоргоороо аашлах нь энгийн үзэгдэл боллоо. Булавч бултай нь даравч далдайна гэдгийн адилаар өөрийнх нь булхайтай, но-той асуудлыг сөхмөгц, ундууцаж, улаан цагаан ард түмнийхээ өмнө ёс бус үг хэлж, Төрийн ордныг түйвээхийн наагуур явна.

Асуудал ингэж эхэлсэн. Олон жил яригдсан хил холболтын төмөр замын гэрээг БНХАУ-ын “Чайна Энержи” ХХК-тай байгуулахдаа давуу эрх олгосон байж болзошгүй гэдэг асуудал үүссэн.
Энэ талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Би сүүлийн үед их том луйврын талаар ярьж байгаа. Энэ луйврын цаана ганц хоёр хүн нуугдаад байна. Ил гарчихсан нь болохоор уурлаад, хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаагаа илтгэж байна. Б.Дэлгэрсайхан сайдын үг хандлага тодорхой харагдлаа. Би энэ асуудлыг түрүүчийн Засгийн газар огцрохоос өмнө ярьж байсан. Л.Оюун-Эрдэнэд ч би хэлье гэсэн, уулзахгүй зугтаад байсан. Тэгээд зургадугаар сарын 5-ны өдөр энэ асуудлыг анх нийтэд ярьсан. Надаас өмнө ч энэ асуудлыг хөндөж ярьж байсан шүү. Энэ бол маш ноцтой гэрээ. УИХ-д Засгийн газар энэ гэрээг оруулж хэлэлцүүлсэн. Гэрлийн хурдаар орж хэлэлцдэг жишээнүүдийн нэг болсон. Шинэ жилийн цэнгүүн дөхсөн үед давхцуулсан. Арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гэж тэмдэглэдэг. Гэтэл энэ өдөр энэ муухай гэрээг байгуулах үндсийг тавьсан.
Мөн яагаад гэрээг Харбинд байгуулсан юм бэ. Өмнө нь Дубайд муу гэрээ байгуулсан. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан. Б.Дэлгэрсайхан даварчихсан хүн учир ил гараад алдаатай юм яриад байна л даа. Тэр хүн нэн даруй огцрох ёстой. Нуугдаад байгаа хүн нь Ц.Туваан. Б.Дэлгэрсайхан өөрөө хэлнэ лээ, “Ц.Туваан нүүрсний гэрээ хийсэн” гэж. Энд бас Ардчилсан нам буюу МАНАН оролцсон. Хамтрахаараа л ийм муу гэрээ хийдэг. МАНАН-гийн цаана заавал хулгай гарна, хэзээ хийгдэх бол гэж байтал ингэж гарч ирсэн” хэмээн мэдэгдэж амжсан.
Мөн үүнтэй зэрэгцээд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий сайд асны үеэлд 100 вагон эзэмшүүлээд түрээслүүлж байсан гэх асуудлыг ч хэвлэлүүд сөхөж эхэлсэн. Энэ мэт булхайтай будилаантай асуудалд тайлбар хүсэхэд хэвлэлийнхний өмнө “Хуцаад бай” хэмээн уураа багтаж ядан, дайрсан хэрэг. Цаашлаад өөрийгөө өмгөөлж, “Би ард түмэнд хандаж хэлээгүй. Хормой хотноос зүүгдэж байсан сэтгүүлчид хандаж хэлсэн” хэмээн улайн цайм ярьсан нь ч бий.
Ардын намынхан ам алдаж, буруу зөрүү хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээдэг улс төрийн соёлыг хэрэгжүүлж байгаагаа ийн зарлаж байсан. Алдаатай үгэндээ хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг Б.Дэлгэрсайхан сайдад хэрэгжүүлдэг баймаар байна. Угтаа бол түмнээ Төрийн ордноо хуцуулдаг Б.Дэлгэрсайхан сайдыг сайдын сэнтийгээс нь салгаж чаддаггүй юм гэхэд УИХ-ын гишүүнийх нь хувьд ёс зүйн хариуцлага тооцъё, Б.Баярбаатар дарга аа.
| ТҮМНЭЭ “ХУЦУУЛДАГ” Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙДАД ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ, Б.БАЯРБААТАР ДАРГА АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |