"16 жил улстөржсөн төмөр замын ажлыг дуусгавар болгоно" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Долоон Ерөнхий сайдын нүүр үзэж, нээлт хийж, тууз хайчлаад ч нүүрсээ автомашинаар зөөсөөр байгаа Монгол Улс төмөр замын хил холболтоо урд хөрштэй тохирчихвол эдийн засагт мөн ч их дэм болохоор байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замын “автор” болох гэж үе үеийн төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар хэр хэмжээндээ зүтгэсэн нь ч бий. Улстөржүүлж гацаасан нь ч бий.
Үндсэндээ С.Баярын Засгийн газрын үед эхлүүлсэн төмөр замыг У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжүүлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрчимжүүлсэн төмөр замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгасан ч царгийн асуудлаас болж, шанага ч нүүрс төмөр замаар зөөж чадахгүй, үр ашиггүй төсөл хэвээр байна.
Өргөн, нарийн царгийн зөрүүтэй асуудлыг өнгөрсөн 16 жилийн хугацаанд улстөржүүлж, хэрэлдсэн ч үр дүнд хүрч чадаагүй энэ маргааны ард Монгол Улс эдийн засгийн асар их боломжоо алдсан нь бодит үнэн. Тиймээс төмөр замын хил холболтыг нэн даруй шийдэх нь чухал болоод байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д "Чайна Энержи групп" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Энэ уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын "Чайна Энержи групп" компаниас албан ёсны байр сууриа 2024 оны аравдугаар сарын 28-нд Монголын талын Ажлын хэсгийн дарга Ц.Туваанд ирүүлсэн гэдгийг мэдэгдээд буй.
Ингэснээр Хоёр талын хамтын ажиллагааны түүх, тогтвортой хууль эрх зүйн орчин, үр ашигт хүргэх нөхцөлийг баталгаатай байлгах талаар, мөн урт хугацааны худалдаааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар гэсэн агуулгаар хэд хэдэн тодорхой санал тавьсан гэгдэж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын Засгийн газрын хэлэлцээрийг бид хэлэлцэж, ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Энэ төсөл 16 жил гацсан. Үүнийг удахгүй УИХ дээр нээлттэй ярилцсан боломж бүрдэж байна. Экспортыг боомилж байсан гол асуудал нээлттэй болж байгаа юм. Засгийн газар хоорондоо хэлэлцэл хийх боломж гарч байна. Гашуунсухайт-Ганцмодын боомттой холбоотой асуудал сөхөгдөнө. Тиймээс гурав дахь этгээдээр зуучлахгүй Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай шууд олон улсын хэлэлцээр байгуулах боломжтой болсон. Ингэснээр Тавантолгой ХХК хэн нэгэнд өгөх өмнөх хэлэлцээр хүчингүй болж, зуучлагч байдлаар орж байсан 2-3 жуучлагч компани байхгүй болно. Нүүрс тээврийн компаниуд ч байхгүй болно. Тэгэхээр олон эсэргүүцэл тулгарна. Үндсэндээ 16 жилийн хамгийн том улстөржсөн сэдэв ирэх долоо хоногт эхэлнэ" хэмээн мэдэгдсэн.
Хэрэв зээ хил дамнасан төмөр замыг өргөжүүлэн хөгжүүлэх хэлэлцээр амжилттай болбол Монгол Улсын нүүрсний экспортын нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэг бөгөөд төмөр замын зам нь өргөн, нарийн царигийн шийдлийг багтаасан байдлаар хэрэгжиж байгаа. Мөн хэлэлцээрт хоёр талын хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах, худалдааны урт хугацааны гэрээ байгуулах зэрэг асуудал яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Чайна Энержи" групп нь "Эрдэнэс тавантолгой" компанитай 16-20 жилийн хугацаанд жил бүр 20 сая тонн коксжих нүүрс худалдан авах гэрээ байгуулах санал гаргасан юм. Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний экспортын орлогыг 2.8 дахин нэмэгдүүлж 7.4 тэрбум ам.доллар болгох тооцоолол ч гараад байгаа.
Цаашлаад Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын ажил эхэлснээр бусад Шивээхүрэн, Ханги, Бичигтийн боомтыг төмөр замаар холбох асуудал шийдэгдэх юм.
Ийн Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар гацаанаас гаргах уу, гэдэг хүлээлт үүсээд байна. Эцэст нь, 16 жил төмөр зам тойрсон улс төрийн маргаан, талцал хуваагдал, хэн гацаасан, хэн улстөржүүлсэн, хэн энэ төслийг явуулахыг зорьсон бэ гэдгийг энэ удаагийн 126 гишүүнтэй парламент дэнслэх нь.
| ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДНЫ ТӨМӨР ЗАМЫГ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ГАЦААНААС ГАРГАХ УУ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |