Эрх баригч намынхан өнгөрсөн сонгуулиар ард түмнийг молиго өмхүүлж, нэг сайн дөнгөлөө. Ухаандаа татвар нэмж, инфляц хөөрөгдөхгүй гэх амлалт өгөөд сонгуулиар өндөр оноо авч, төрийн эрх олонхоороо барьж байв. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд татвар нэмсээр иргэдийн нуруунд даахааргүй ачаа үүрүүлчихсэн байгаа нь бодит үнэн болоод байна.
Наанадаж шинэ он гарахтай зэрэгцээд хотын татварыг хоёр хувиар нэмнэ гэдгээ даруухан хэр нь хоржоонтойгоор зарлаж байна лээ өчигдөр. Ард түмэн Ардын намаас “Татвар нэмэхгүй гэсэн яасан бэ” гээд ам асуухаар “Аль өмнөх сонгуулийн амлалт шүү дээ” гэдэг үгээр ам таглачихдаг нь гэм биш зан. Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ын шатласан тогтцолоог нэвтрүүлэхдээ өнгөрсөн жил ийм л тайлбар өгч байлаа, МАН-ын дарга нар. Энэ мэтээр татвар, татаасыг бага сагаар нэмсээр, жил ирэх тусам иргэд “бүс”-ээ чангалсаар сөхөрч унахаас наагуур байна.
.jpg)
Дан ганц татвар гэлтгүй шимтгэл, суутгал үнийн өсөлтөөр ард түмэнд арай л их ачаа үүрүүлж байна даа. Адаглаад түлш шатахууны хомстолоос шалтгаалаад тээврийн зардал нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр нэмэгддэг байдал газар аваад удаж байна. Үнийн өсөлтийн жишээг атар талхаар авч ирсэн монголчуудын хувьд өнөөдөр мөнөөх атар талх нь бараг “тансаг” хэрэглээнд орох болчихоод үнэ нь талийж өгсөн байна. Хамгийн ойрын жишээ нь энэ болохоос талхаа таллаж авдаг, махаа тансаг хэрэглээ болгочихсон айл захын гэр хорооллоор яваад үзэхэд олон бий. Угтаа бол мөнөөх татвар, татаас, үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөж, ард түмний амьдралд ийм их ачаа болж байна.
Гэтэл дарга нар “Тансаг хэрэлээг танана” гэж шар нар, бор хоногийг арай ядан өнгөөрөөж буй хэдэн ядарсан иргэдээ даапаалж байсан удаатай. Үндсэндээ 2016 оноос хойш төрийн эрхийг олонхоороо барьсан МАН татварыг ээлж дараатай, хоржоонтойгоор нэмж, инфляцаа хоёр оронтой тоонд алдчихаад нүдэн балай чихэн дүлий сууцгааж байна.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээнд босго тогтоож 10, 25 болгон нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах, Онцгой албан татварын хувь хэмжээг нэмэх, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос нь хамааруулж татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх, тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй суудлын автомашинд ногдуулдаг Онцгой албан татварыг нэмэгдүүлэх, 150 метр квадрат болон түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 50 хувь нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг таван пунктээр нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх, Хотын татварыг хоёр хувиар нэмэх шийдвэр гаргачихаад сууж байна.
Торгуулийн тогтолцоогоор татвараас илүү дарамт өгөх болсон нь ч нууц биш. Хууль тогтоогчид сав л хийвэл, торгоно, тооцоо нэмнэ гэх эрх зүйн орчин бүрдүүлж, түүгээрээ далайлгадаг тогтолцоо үйлчилж эхэлсэн гэхэд буруудахгүй биз. Үүний нэг нь Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дүрэм зөрчсөн жолооч нар хуулийн хатуу арга хэмжээ авахаар хуульчилсан билээ.

Хуульд зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй зөрчил гаргасан жолоочид торгууль шийтгэлийг хуулийн хугацаандаа төлбөл нийт торгуулийн хэмжээг 50 хувиар бууруулж тооцох заалтыг хуульд оруулсан. Харин торгуулиа хуулийн хугацаанд төлөөгүй бол итгэлцлүүрээр нэмэгдэж явсаар жилийн эцэст нийт торгууль нь 50 хувиар нэмэгдэх зохицуулалттай болсон. Жилийн эцэст торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөнд оролцуулахгүй цаашлаад төрийн зарим үйлчилгээ авахгүй эрхгүй болохоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр тусгасан юм. Үндсэндээ энэ сарын 15-ны дотор тээврийн хэрэгслийн торгуулиа төлбөл, 50 хувь хөнгөлүүлж, түүнээс хойш төлбөл, хоёр дахин өндөр торгууль төлөх хуулийн заалт хэрэгжиж эхлэх нь.
Гэтэл зээлийн дарамтад орчихсон жолооч нарт үнэндээ өнөө маргаашдаа халааснаасаа гаргаад өгөх хэдэн төгрөг байхгүй байгаа. 15 хоночихвол энэ мөнгө нь хоёр дахин үржээд явчих юм. Ингээд л халаас хоосон, хоолтой хоолгүй явж буй хэдэн бор жолооч хоосон гуяа ганзагалаад нохой явган гахай нүцгэн өдөр хоногийг өнгөрөөх болж байна даа.
Ийн Ардын нам татвар, татаас, торгуулиар төсвөө тэлж, ард түмэн бүсээ чангалах өдрүүд ирж байна.
| МАН ИРГЭДДЭЭ ДААХГҮЙ АЧАА “ҮҮРҮҮЛЖ”, ӨРИЙН ДАРАМТАД ОРУУЛЧИХЛАА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |