Хаврын чуулганаар хэдэн гишүүн кнопны эрхээ хасуулж, хэд нь “Гишүүдээ явуулна” гэж товчлуур дарах бол доо. Өчигдрийн чуулганы нээлтээс харахад лав гишүүд өмнөх шигээ халуун дулаан, нээлттэй байхаа больчихсон байна лээ. Хэдий чуулганы хуралдаан дээр нэгнээ хулгайч, худалч, идсэн уусан, завшсан% залилснаар нь дуудаж, нэгнээ элдэвлэдэг ч энэ удаагийнх шиг дүнсгэр, дүлий дүмбэ байгаагүй л санагдаж байна. Ёстой их шуурганы өмнө нам гүм ноёлно гэгчээр, бүүдгэр тэнгэр шиг дүнсийж байгаа харагдана лээ.
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон, яллагдагчаар татагдсан, бүрэн эрхээ хасуулах хүртлээ сүлжээ үүсгэсэн гишүүдээс болоод энэ удаагийн парламент бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахад тун бэрх болоод байгаа. Хоёр гишүүн нь бүрэн эрхээсээ өөрсдөө татгалзах хүсэлтээ өгсөн бол үлдсэн гишүүдийнх нь нэрийг Улсын ерөнхий прокуророос Их хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэх. Гишүүдийн бүрэн эрх хөндөгдөж эхэлсэн нь нэг талаараа МАН-ын томчуудад олз болж байгаа гэж Саарал ордноор шуугих боллоо.
Одоо харин парламентаа “тараах” сүүлчийн ажил нь УИХ-ын гишүүдээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, сонгуулийн товыг наашлуулах ажил л үлдээд байгаа аж. Тиймээс эхний ээлжинд нүүрсний хулгайн хэрэгт хөдөлшгүй баримтаар холбогдсон гишүүдээ явуулахаар тохиролцож, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүдийг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөхийг санал болгосон гэх. Т.Аюурсайханы хувьд Ерөнхий сайдын ойрын хүн, журмын нөхөр нь мөн хэдий ч энэ удаад Л.Оюун-Эрдэнэ хамгаалж чадахгүй болтлоо хол явчихсан. Тиймдээ ч хуулийнхнаас түрүүлж хөдөлж, нэр цэвэр авч үлдэх арга нь өөрөөр нь бүрэн эрхээсээ татгалзуулах хүсэлтийг нь өгүүлэх байсан биз.
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж зарласан гишүүдээс МАН-ын гишүүд цөөнгүй бий. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын томчууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ бүрэн эрхээсээ өөрсдөө татгалзах хүсэлтээ өгөх санал тавьсан ч сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдсэн. Тиймээс гишүүд нь энэ хэвээрээ гишүүний бүрэн эрхээ эдэлж, хугацаандаа дуусгах сонирхолтой байгаа гэнэ. Наанадаж, өөрсдийгөө “хамгаалах, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн” хууль тогтоомжуудаа батлуулах гээд улайрч багаа сурагтай. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ хамгаалуулж, нүүрсний хулгайн асуудлаа ч цэгцлэх бодолтой байгаа гэнэ. Нүүрсний хулгайн хэрэг илэрч эхэлсэн сургаар Монгнол Улсын хилээр нэвтэрсэн 11 мянган машины бүртгэл устаж алга болсон талаар АТГ-аас мэдээлээд байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улс төрийн томчууд эхнээсээ эд мөрийн баримтаа устгаж цэгцэлсэн байж болзошгүй нөхцөл үүссэн гэсэн үг. Эндээс харахад гишүүд суудалдаа үлдэх гэж хэрэндээ тэмцэж, хичээж байгаа нь илэрхий байна.
Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аас зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг 4 үе шаттай зохион байгуулж улс орны нийгэм эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг иргэдтэйгээ хамт тодорхойлсон. Эхний шатанд нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар эрдэм шинжилгээний хурал хийсэн. Дараа нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд жагсаж цугласан иргэдийн төлөөлөл оролцсон үндэсний зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулж санал санаачилгуудыг хэлэлцсэн. Санал асуулгад оролцогчид авлигал, хээл хахуулийг онцлон ярьж байсан бөгөөд төсөв мөнгө, төрийн өмчийн хяналтыг сайжруулахын тулд ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийг хянан шалгах бие даасан тогтолцоог бүрдүүлэх асуудлыг өндөр хувиар дэмжсэн.
Ийм тогтолцоонд төр сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг тогтоож авлигаас ангижрах чухал хөшүүрэг болно гэж дийлэнх олонх нь үзэл бодлоо илэрхийлсэн байна. Санал асуулгын үр дүнгээр 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх хуулиудыг яаралтай хэлэлцэн баталж, ҮХНӨ-ийн үр дүнг үзэх шаардлагатай гэж үзсэн” хэмээгээд буй.
Харин нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ дахь АН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Бүрэн эрхээсээ татгалзах үндэслэл байхгүй” гэх тайлбар өгөөд байгаа. Ямартай ч ирэх хавар МАН-ын томчууд сонгуулийн товоо наашлуулахаар улайрч эхэлсэн бол гишүүд бүрэн эрхээ дуусгахыг санаархаж сууна
| МАН-ЫН ТОМЧУУД СОНГУУЛИЙН ТОВОО НААШЛУУЛАХААР УЛАЙРЧ ЭХЭЛСЭН БОЛ ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАХЫГ САНААРХАЖ СУУНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |