Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улстөр, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт болон дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Ардчилсан намынхан Засгийн газарт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулсан зэрэг үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийж, УИХ хаалттай хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулиудын талаар ярилцсан билээ.

Ардчилсан намаас Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, хариуцлага нэхэж буйгаа мэдэгдэж жагсаал зохион байгуулсан. Жагсаалын үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат "Сөрөг хүчний хувьд бид өнөөдөр үгээ хэлж байна. Иргэд хоёр жилийн хугацаанд цар тахлын дэглэм сайтар баримталж, хөл хорионд орж хохирсон. Аж ахуй нэгжүүд орлогогүй болж, туйлдахад хүрлээ. Тиймээс бид иргэдийн нэрийн өмнөөс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж Засгийн газарт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүн олноор цугласан үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг эрсдэлд оруулсан. Тиймээс бидний жагсаалыг зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй” гэсэн юм. Тэдний жагсаал, цуглаантай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс бол ардчилсан орон. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаж цуглах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Би өмнө нь жагсаал цуглаанд оролцож байсан. Тийм учраас өмнөх Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн. Иргэдийн жагсаж, цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой. Жагсаал цуглаанаар тавьж байгаа асуудлыг шүүмжлэл гэж хүлээж авахаас илүүтэйгээр зөвлөгөө гэж хүлээж авч ажилдаа тусгах ёстой. Үүнийг Засгийн газар, холбогдох яам, Тамгын газар анхаарах нь зүйтэй. Сонгуультай холбоотойгоор улс төржилт нэмэгддэг. Цар тахлыг, вакцинжуулалтаа дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа шууд хор хөнөөл болох зүйлийг битгий улстөржүүлээч" гэсэн юм.

Хакүхо М.Даваажаргал зодог тайлж байгаа талаараа өчигдөр албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Токио-2020” зуны олимпын нээлтийг Японы үндэсний сүмо бөхийн ёслолоор эхлүүлэх гэж найдаж байсан ч тийм зүйл болоогүйд их харамсаж байгаа гэсэн юм. Мөн олимп дууссаны дараа ч паралимпын нээлтэд сүмо бөхийн ёслолыг оруулж болох байсан талаар ярьсан юм. Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмо бөхөд 20 жил барилдсаныхаа 14 жилийг Ёкозүна цолтой барилдаж, 1187 давж, 45 башёд түрүүлсэн дээд амжилттайгаар зодог тайлж байгаа аж.

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

U-Multirank-ын 2021 оны эрэмбэд олон улсын хамтын ажиллагааны индекс гэх үзүүлэлтийг шинээр тооцож эхэлсэн байна. Тус үзүүлэлтээр МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн эгнээнд багтан оржээ. Тус шилдэг 25 их сургуульд Европоос 21 их сургууль, Америк, Африк тивээс тус бүр нэг их сургууль, Азиас Японы Осака их сургууль болон МУИС багтан орсон байна.
Их, дээд сургуулиудын чансаа тогтоодог U-Multirank 2021 эрэмбээр МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авсан байна.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Хакүхо М.Даваажаргал зодог тайлсан долоо хоног |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |