-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. “Надад ирээгүй хайр” кинонд тоглоход ямар санагдсан бэ?
-“Надад ирээгүй хайр” киноны Аминагийн дүрд тоглохын тулд дүрийн шалгаруулалтад орсон. Олон хүүхэд дундаас тэнцсэн учраас үнэхээр баяртай байсан шүү. Амина гол дүр тэгээд үнэхээр хэрсүү охин учраас их үг хэлдэг юм. Заримдаа үгээ мартаад найруулагчдаа зэмлүүлсэн. Найруулагч “Битгий алдаарай гялс зургаа авчхаад, хоолоо идэцгээе” гэдэг.
-Чиний хэлдгээр Амина үнэхээр үнэхээр сэргэлэн, хэрсүү шүү дээ. Ц.Нандин-Эрдэнээс хэр өөр зантай охин санагдсан бэ?
-Аминагийн зан надтай нэлээн төстэй шүү, бараг ялгарахгүй. Хүмүүс ч намайг дүртэйгээ адилхан хэрсүү охин байна гэсэн.
-Найзууд, ангийнхан нь чиний тоглосон киног үзэн байна уу, юу гэж хэлж байна?
-Найзууд, ангийнханаас гадна танихгүй хүмүүс гадуур явахаар “Кинонд тоглосон жүжигчин байна, Амина байна” гэж хэлдэг. Тэгээд зургаа даруулж, сайн жүжиглэсэн шүү гэж магтсан. Миний цахим хуудас руу “Үргэлж дэмждэг шүү, мундаг шүү” гэсэн үгс их ирж байгаа. Заримдаа хэтэрхий их ирээд уншиж амжихгүй байгаа ч бүгдэд нь баярлаж байгаа шүү.
.jpeg)
-“Надад ирээгүй хайр” киноноос өөр уран бүтээлд тоглосон билүү, манай Ц.Нандин-Эрдэнэ?
-Тийм ээ, тоглосон. Би хамгийн анх “Усан толгойтнуудын сонгууль” кинонд тоглосон. Тэгээд “Мөсөн чихэр”, “Би нисмээр байна”, “Цэнхэр дээлтэй охин” тэргүүтэй кинонд тоглосон, удахгүй дараагийнхаа кинонд тоглохоор бэлдэж байгаа. Шинэ жилийн тухай, гурван ахтай хэрсүү охины дүрд тоглохоор болсон.
-Н.Нархажид эгчтэйгээ ээж охины дүрд тоглоход ямар байсан бэ. Ээжээсээ өөр хүнийг ээж гэж дуудах эвгүй байсан уу?
-Эхлээд жаахан эвгүй байсан шүү, танихгүй хүнийг “Ээж ээ” гэж дуудах. Тэгээд удалгүй нэгэндээ дасаад, миний ээж шиг л санагдаж эхэлсэн. Зураг авалтын үеэр надад анхаарал тавьж, хайрлаж, халамжилсан. Надад муухай хандаж, зоддог хүн байхгүй учраас кинон дээр ээжид зодуулдаг хэсгийн зураг авалтын хийх үнэхээр эвгүй байсан шүү.
.jpeg)
-“Надад ирээгүй хайр” киноны зураг авалтын хийж байхад хамгийн хэцүү эсвэл сонирхолтой санагдсан зураг авалт нь хэзээ байсан бэ?
-Элсээр гоё юм хийчхээд ээждээ үзүүлэх гэсэн чинь өөр хүүхэд миний хийсэн юмыг эвдчихсэн байгааг хараад зодолддог хэсэг байдаг даа. Тэр хамгийн сонирхолтой нь, хэзээ тэгж хүнтэй зодолдож үзээгүй болохоор сонирхолтой байсан. Зураг авалтын үеэр худлаа цохиж байхад кинон дээр яг л жинхэнээсээ юм шиг харагдаж байна лээ.
-Чиний хувьд Амина ямар охин бэ?
-Нэг талаараа өрөвдөлтэй гэхдээ сэргэлэн, хэрсүү, мундаг охин шиг санагдсан. Том хүний өөдөөс шууд үгээ хэлж чаддаг.
-Бодит амьдрал дээр Ц.Нандин-Эрдэнэ Амина шиг тэгж том хүний өөдөөс хэрэлдэж чадахгүй шүү дээ, болохгүй. Тийм учраас Аминагийн хувиар том хүний өөдөөс хэрэлдэх ямар байсан бэ?
-Том хүний өмнөөс хэрэлдэхдээ жаахан айсан шүү. Гэхдээ дүрээ сайн гаргахын тулд том, том дуугарсан даа.
-Кинонд тоглосныхоо дараа өөрийгөө дэлгэцээр үзэхэд ямар санагдсан бэ?
-Эхлээд өөрийгөө харах жаахан эвгүй санагдсан. Жаахан ичсэн, гэхдээ зүгээрээ.
-Монгол туургатан төслийн өвийн элч болсон гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
-Би олон улсад өв соёлоо сурталчлан таниулах Монгол туургатан төслийн өвийн элч болсон. Ингэснээр Монголынхоо түүх, соёл, өвийг гадаадын зочид, жуулчдад таниулах хүндтэй ажил хийх юм. Өвийн элч болоод эх орныхоо талаар илүү ихийг мэддэг болсон шүү.
-Кинонд тоглохын юу нь хамгийн гоё санагддаг юм бэ?
-Миний хүсэл мөрөөдөл угаасаа л мундаг жүжигчин болох. Тиймээс хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажиллаж байгаа. Нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтарч ажиллах үнэхээр сайхан санагдсан. Ах, эгч нар минь надад сайн уран бүтээлч болоорой гэж хэлж, зөвлөсөн. Би ирээдүйд шидэт дохиур, хөөрхөн далавчтай хүүхдүүдэд тусалдаг шидэт дагинын дүрд тоглохыг хүсдэг.
-Чиний хүсэл мөрөөдлийг дэмжиж, хайрлаг гэр бүлийнхэндээ хандаж үг хэлэх үү?
-Намайг үргэлж хайрлаж, дэмжиж, магтаж, хүссэн бүхнийг минь биелүүлж дэмждэг гэр бүлийнхэндээ, найзууд, багш нартаа бүгдэд нь баярлалаа, хайртай шүү. Намайг дэмжиж, хайрлаж байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй сайн жүжигчин болохыг хичээх болно оо.
| Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |