-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Олимпиадад орохдоо өөрийнхөө хамгийн сайнаар оролцож чадаагүй юм шиг санагдсан. Тиймээс хүрэл медалийн эзэн болохдоо үнэхээр их баярласан.
-Таны оролцсон хэд дэх олимпиад байсан бэ. Өмнө нь олон улсын олимпиадад оролцож байсан уу. Амжилтуудаасаа дурдвал?
-Би наймдугаар ангиасаа олимпиадуудад оролцож эхэлсэн. Сургууль, дүүрэг, улсын гээд төрөл бүрийн шатлалтай олимпиадад оролцож, өөрийгөө сорьсон. Энэ удаагийн Индонез Улсад зохион байгуулагдсан хэрэглээний химийн олимпиад миний оролцсон анхны олон улсын олимпиад байлаа.
-Олимпиадад оролцохын юу нь хамгийн гоё санагддаг вэ?
-Үеийн хүүхдүүдтэй өрсөлдөж, өөрийгөө сорих хамгийн сонирхолтой. Хүссэн амжилтаа гаргаж чадаагүй үедээ ч бусдаасаа нэг зүйлийг илүү ойлгож, мэдсэн байдаг.
-Олон улсын олимпиадаас хамгийн хэцүү даалгавар болон хийж, гүйцэтгэхэд сонирхолтой даалгавар нь юу байсан бэ?
-Анх удаа гэрээсээ холдож, гадаад хэл дээр бичсэн текст харж олимпиадад орж үзлээ. Гадаад хэл дээр учраас жаахан хүнд байлаа. Хэрэглээний хими учраас бодсоноор өөр байсан. Олон хүүхэдтэй танилцаж, тэднээс суралцсан. Гэхдээ өөрийнхөө төсөөлж байсан шигээ сайн оролцож чадаагүй болохоор жаахан харамсаж байна.
.jpg)
-Тус олимпиадад хэр хугацаанд бэлдсэн бэ. Олимпиадад оролцох бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Зуны амралтынхаа үеэр олимпиадын талаар мэдэж, өөрийгөө сорьж оролцохоор шийдсэн. Сүүлийн шатанд тэнцсэн гэдгээ наймдугаар сард мэдэж, есдүгээр сард Индонез Улсыг зорьсон учраас сар гаруй хугацаанд л бэлдсэн дээ. Олимпиадад орохдоо тайван, бусад хүүхэдтэй өөрийгөө харьцуулахгүй байхыг хичээдэг.
-Олон төрлийн хичээлүүд дундаас химийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах болсон шалтгаан байгаа юу?
-Химийн хичээлийг төдийлөн гүнзгийрүүлж сурна гэж бодож байгаагүй ээ. Наймдугаар ангид байхад анги даасан багш солигдоод химийн багш маань болсон юм. Хичээлээ үнэхээр сайн, сонирхолтой заадаг учраас энэ хичээлд дуртай болж, илүү судлахыг хичээх болсон.
-Гэр бүлийнхэн, багш нар нь хэрхэн тусалж, дэмждэг вэ?
-Аав, ээж минь үргэлж дэмждэг. Хичээлээ бэлдээд суух үед бүх зүйлийг ойлгож, хэрэгтэй бүхнээр дэмждэг. Багш нар минь ч чадахгүй, ойлгохгүй байгаа зүйлсийг минь цааргалалгүй зааж, зөвлөдөг.
-Химийн хичээлийн хамгийн сонирхолтой зүйл нь юу байдаг вэ?
-Амьдралаас тусдаа зүйл гэж боддог байтал хүний амьдралтай салшгүй холбоотой зүйл гэдгийг ойлгосон. Хими бол хүний амьдралтай хамгийн ойрхон хичээл юм шиг санагддаг. Лабораторид туршилт хийх хамгийн гоё. Тэр бүр зүгээр химийн урвал биш бүхэл бүтэн амьдрал явж байгаа гэдгийг харах сонирхолтой санагддаг.
-Хүн бүрд өөрсдийн амжилттай суралцах арга гэж байдаг шүү дээ. Таны хувьд ямар арга барилаар суралцдаг вэ?
-Надад нууц арга барил гэж байхгүй ээ. Тухайн хичээлийн хамгийн сонирхолтой талыг нь олж харах хэрэгтэй юм билээ. Аливаа зүйлд хүний сонирхлыг татах зүйл байдаг шүү дээ.
-Химийн хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ?
-Хамгийн гол нь дуртай байх хэрэгтэй. Томьёонд баригдахгүйгээр тухайн урвал бодит амьдрал дээр хэрхэн нөлөөлөхийг төсөөлж бодох ёстой юм билээ.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. Ямар мэргэжил эзэмших вэ?
-Шинжлэх ухаан, тэр дундаа химийн салбарт ажиллахыг хүсэж байгаа. Дэлхийн боловсролыг эзэмшээд Монголынхоо шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхийг мөрөөддөг.
| Б.ЭНХЖИН: ГАДААД ХЭЛ ДЭЭРХ ОЛИМПИАДАД ОРОЛЦОЖ, ӨӨРИЙГӨӨ СОРИХ СОНИРХОЛТОЙ БАЙЛАА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |