-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Насантогтохын Хонгорзул гэдэг. Архангай аймгийн Өлзийт сумаас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан. Багаасаа олимпиад уралдаан тэмцээнд оролцож ялж, ялагдаж сурсан минь өнөөдрийн намайг бүтээж, энэ хүртэл явах хөшүүрэг минь болсон байх.
-Ерөнхийлөгчийн илгээлтийн эзэн болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Арванхоёрдугаар ангидаа математик, физикийн чиглэлээр үргэлжлүүлэн сурна гэж төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт орохын тулд англи хэлээр ЭЕШ өгсөн. Хамгийн итгэлтэй шалгалт өгсөн математик дэрээ сансандаа хүртэл оноо аваагүй учраас жаахан урам хугарсан. МУИС-ийн ХШУИС-д суралцаж байх үед ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэн талаарх мэдээ ирсэн. Зорьсондоо хүрсэндээ хамгийн их баярласан. ЭЕШ-ынхаа оноог мэдэж байсан учраас тэнцэнэ гэдгээ мэдэж байсан. Гэхдээ яг тэнцсэн гэссэн мэдээ хараад догдолж мөн маш том үүрэг хариуцлага ирж байгааг ойлгосон. Өнөөдрийн Хонгорзулыг бүтээхэд тусалж, зөвлөсөн бүх хүмүүстээ баярлалаа.
(8).jpg)
-Гэр бүл багш нар нь их бахархсан байх тэдэнд баяр мэдээгээ хуваалцах ямар байсан бэ. Хэрхэн хүлээж авав?
-Гэр бүл минь надад хамгийн сайн хүмүүжлийг өгсөн. Бүх зүйлийг бие дааж хийж сурсан минь миний хамгийн том эрдэм. Одоо маш их хэрэг болдог. Багаасаа хичээл хэнээр ч хэлүүлэхгүй хийдэг байсан. Намайг тэтгэлэг авахад над шиг их баярласан хүмүүс гэр бүл минь байсан. Энэ хүртэл дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ээж минь “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж их хэлдэг. Би энэ үгийг өдөр бүр бодож, хичээсэн.
-Герман Улсад сурахаар шийдсэн юм билээ. Ямар чиглэлээр сурах гэж байна?
-Герман Улсын амар тайван амгалан байдал, уур амьсгал нь таалагдсан учраас сонгосон. Одоо программ хангамжийн чиглэлээр сурах гэж байна. Хичээл маань өнөөдөр эхэлж байгаа.
-Юу сурч ирээд эх орондоо хэрэгжүүлэхийг хүсэж байгаа вэ?
-Эх орондоо акдемик мэдлэг эзэмшээд очино. Дэлхийн өнцөг булан бүрээс их зүйл сураад ирж байгаа залуустайгаа олон зүйлийг хийнэ гэж төлөвлөж байна. Бид гадаад явж сурдаг биш, тэд Монголд ирж сурахыг хүсдэг улс болгож хөгжүүлэхийн төлөө суралцаад ирнэ.

-Суралцах хугацаандаа юуг хамгийн их сурах хүсэлтэй байгаа вэ?
-Суралцах хугацаандаа хичээлээ сайн сурахын хажуугаар Герман Улсын соёл болон хэрхэн гадаад оюутан залуусыг улсдаа татаж байгаа талаар нь судалж, мэдмээр байна.
-Яагаад программистаар сурахаар шийдсэн юм бэ?
-Багаасаа компьютероор тоглох дуртай байсан. Мөн математик, физикийн хичээлд дуртай байсан нь гол шалтгаан байсан байх. Миний зан аашинд хамгийн их тохирсон байсан. Гэр бүлийнхээ эн чиглэлээр ажилладаг хүмүүсээс их урам зориг авсан.
(9).jpg)
-Өөр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байв уу. Тэтгэлэгт хамрагдахад юуг хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Арванхоёдугаар ангидаа Хаан банкнаас их сургуулийн эхний жилийн төлбөрийн тэтгэлэг авсан. Гэхдээ ерөнхийлөгчийн илгээлт эхний жилийн хэлний бэлтгэлийн төлбөрийг хүртэл төлсөн учраас Хаан банкны тэтгэлээ буцааж, дараагийн хүүхдэдээ шилжүүлсэн.
-Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдсан туршлагаасаа дүү нартаа хуваалцвал. Юу дээр хамгийн их анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан бэ?
-Тэтгэлэг авахад хувь хүний бодол, хичээл зүтгэл хамгийн чухал. Өнөөдөр бидний хаана байгаа чухал биш, маргаашийнхаа төлөө өнөөдөр юу хийж байгаа нь чухал. Ерөнхийлөгчийн илгээлтэд хамрагдаж, тэтгэлэг авснаар үе тэнгийн олон манлайлагч хүүхдүүдтэй найзууд болсон. Сайхан орчин угтсан. МУИС-ийн гадаад хэлний танхим багш нар болон биднийг сургуульдаа ирэх хүртэл санаа тавьж, тусалсан Ч.Лодойравсал ахал маш их баярлалаа. Бидний төлөө санаа тавьж, онгоцонд суухын өмнө нулимс дуслуулж байсан.
| Н.ХОНГОРЗУЛ: БИД ГАДААД ЯВЖ СУРДАГ БИШ, ТЭД МОНГОЛД ИРЖ СУРАХЫГ ХҮСДЭГ УЛС БОЛГОЖ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ СУРАЛЦААД ИРНЭ ЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |