Биднийг бүжгийн дугуйланд очиход бяцхан бүжигчид багшийнхаа заасан хөдөлгөөн бүрийг өөрийн хэмжээнд хамгийн сайнаараа дуурайн хийж харагдана. Хэдэн хөдөлгөөн хийгээд л “Багш аа, Би мундаг байна уу, чадаж байна уу” гэнэ. Тэдний төлөөлөл болгож, Б.Сувдтай ярилцлаа.
-Сайн уу. Хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
-Намайг Б.Сувд гэдэг, би 10 настай. Би долоон настай байхдаа ээжтэйгээ хамт тоглолт үзээд, бүжиглэж байгаа эгч нарыг хараад бүжиглэж сурмаар санагдсан. Тэдний гарын хөдөлгөөн, биеийн илэрхийлэмж үнэхээр гоё харагдсан. Тэгээд ээждээ “Би бүжгийн дугуйланд явж, энэ эгч нар шиг болмоор байна” гэж хэлэхэд намайг дэмжээд, зөвшөөрсөн.
-Бүжгийн урлагаар хичээллээд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Миний нуруу нэлээд бөгтөр болоод байсан, бүжиглэж эхэлснээс хойш засраад гоё болсон. Бүжиглэхийн тулд сунгалт сайн хийх хэрэгтэй байдаг. Сунгалт хийснээр би илүү тэвчээртэй болсон гэж бодож байгаа. Бас сургуулийнхаа урлагийн наадамд бүжиглэж, илүү өөртөө итгэлтэй болсон.
-Найзууд болон багш нарынхаа талаар яриач?
-Анх багш минь надад таалагдсан учраас энэ сургалтад явж эхэлсэн. Багш маань хөдөлгөөнийг ойлгомжтойгоор яг бидний найз шиг байдаг. Бас сайн найзтайгаа хамт явдаг учраас илүү гоё байдаг. Зуны улиралд гэр бүлийнхэнтэйгээ зугаалж, амарсан болохоор найзуудыгаа болон багшийгаа маш их санаж байна.
-Ирээдүйд бүжигчин болох уу?
-Би мундаг бүжигчин болохыг мөрөөддөг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж байгаа. Бүжиг олон төрөлтэй ч надад үндэсний бүжиг илүү таалагддаг.
Хөгжмийн аяа мэдэрч, жижигхэн гар, хөлөө туялзууланхан чин сэтгэлээсээ бүжиглэх тэд дэндүү өхөөрдөм харагдана. Мөн сунгалтын дасгал хийхэд нь нүдэнд нь нулимс цийлгэнэсэн ч хийж, дуусгаж байхыг нь харах дэндүү бахармаар... Тэдний хамгийн бага нь таван настай. Тэд эгч нар болон багшийнхаа бүжиглэж байхыг дуурайсаар байгаад, хялбархан бүжиглэж сурдаг гэнэ.
-Нэг өдөр нь заавал балетын дасгал орно. Бүх бүжгийн суурь балет байдаг. Тэгээд үндсэн монгол бүжгийн элементүүдээ зааж эхэлдэг. Мөн бага наснаасаа эхлэн үндэсний бүжгээрээ хичээллэснээр монгол угсаатнуудын онцлог өөр хоорондын ялгааг тухайн бүжгийн хөдөлгөөн, хувцаслалт, характар, юуг илүүтэй онцлон илэрхийлэхийг зорьж байгаа зэргээс нь таньж мэдэх боломжтой юм. Монгол бүжгийн дэглэлтүүдийг монголын ахуй соёлоос санаа авч гаргасан байдаг тул хүүхдүүд бүжгээр дамжуулан өв соёлоо танин мэдэх давуу талтай.Үүний нэг жишээг дурдвал. Цаатан ястны урцанд амьдардаг ахуйн зан үйлийн хэсгийг хөдөлгөөнөөрөө илэрхийлэн харуулдаг ба цаатан бүжгийн гол хөдөлгөөнүүд нь гараараа бугын эврийг төлөөлүүлж, хөлийн хөдөлгөөнөөр бугын цамнааг илүүтэй дүрслэн харуулсан байдаг.
 (15)(2).jpg)
Охин маань бүжгийн дугуйланд яваад нуруу, хөл нь засарч, бие нь өв тэгш болж хөгжиж байгаа. Хүмүүс “Энэ хөөрхөн охин гоё бүжиглэх юм аа” гэхээр өөрийн эрхгүй охиноороо бахархаад сайхан байдаг. Бид хоёр бүжгийн тоглолт хамтдаа үзэх дуртай. Хүмүүс тоглолт үзээд нойрмоглодог бол бид хоёр хөдөлгөөн бүрийг нь ажиглаж үздэг. Тэгээд гэртээ хариад дагаж хийж үздэг дээ. Бүжгийн дугуйланд явсан цагаасаа эхлээд, чөлөөт цагаараа юм л бол хөдөлгөөнөө давтдаг болсон. Дээрээс нь бие даах чадвар нь сайжирсан. Одоо хичээл нь жоохон жигдрээд ирэхээр сургалтад нь үргэлжлүүлж явуулна. Цаашдаа болж өгвөл бүжгээр нь тууштай явуулна. Хөгжим бүжгийн коллежид суралцуулах гээд бэлдэж байгаа. Ер нь хүүхдийг багаас нь урлагаар хичээллүүлэх нь олон сайн талтай юм билээ.
 (21)(3).jpg)
| БЯЦХАН БҮЖИГЧИД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |