-Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа, намайг Түвшинзаяагийн Тунгалагжаргал гэдэг. Би 11 настай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр Цогцолбор сургуулийн 7в ангид сурдаг.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Оюуны наадам 2023” наадмын Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд оролцож гурван мөнгө, гурван хүрэл медаль авсандаа маш их баяртай байна. Өнгөрсөн жил оролцоод алтан медаль хүртэж байсан.
-Тун удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна шүү дээ. Өөртөө ямар зорилго тавьсан байна?
-Ой тогтоолын Азийн аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсондоо маш их баярлаж, догдолж байна. Шигшээ багийн ах эгч, найз нартайгаа хамт тэмцээнд оролцох бэлтгэлээ хийсэн. Азийн наадамд амжилттай оролцож азийн мастер цолны болзлыг хангах зорилго тавьсан байгаа. Зорилгодоо хүрэхийг хичээж байгаа.
(17).jpg)
-Анх яагаад ой тогтоолтын спортоор хичээллэхээр болов. Юу чамд нөлөөлсөн бэ?
-Анх 2021 оны арванхоёрдугаар сард манай суманд Ө.Сэнгэсамдан багш маань ой тогтоолтын сургалт явуулах болсныг мэдээд сургалтад бүртгүүлж байсан юм. Ой тогтоолтын спортоор хичээллэдэг, үлгэр дуурайлал авдаг их мастер ах эгч нар шигээ болохыг хүссэн.
-Оюуны спортоор хичээллэж эхлээд хэцүү зүйлтэй тулгарч байсан уу?
-Анх оюуны спортоор хичээллэж эхлээд алдаа гаргах, хийж чадахгүй байх, багшдаа загнуулахад халширмаар үе зөндөө байсан. Гэхдээ өөртөө тавьсан зорилго байсан учраас ч шантралгүй хичээллэж ирсэн. Олон зүйл зааж сургасан багшдаа их баярлаж явдаг.
-Тус спортоор хичээллэснээр чамд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Оюуны спортоор хичээллэснээр сонирхол нэгтэй олон найзууд, ах эгч нартай болж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болсон. Мөн аливаа зүйлд цэгцтэй ханддаг болж, ой тогтоолт маш сайжирсан. Ер нь надад олон эерэг өөрчлөлт авчирсан.

-Ой тогтоолтоор хичээллэхийн юу нь хамгийн сайхан, гоё санагддаг вэ?
-Энэ спортоор хичээллэснээр гарах олон эерэг өөрчлөлт бүр сайхан санагддаг. Тэр дундаас мундаг ах эгч нартай хамт шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд оролцож байгаа нь хамгийн сайхан санагдаж байгаа.
-Чамд хийх дуртай ой тогтоолтын дасгал бий юу. Найзууддаа дасгал зааж өгдөг үү?
-Баганан үгсийн дасгалыг хийх хамгийн дуртай. Учир нь, баганан үгсийг хөгжилтэй аргаар цээжилдэг болохоор сонирхолтой байдаг. Дүүдээ зааж өгч хамт цээжилж тоглох гоё байдаг. Хөзөр хурдан цээжлэх дасгалыг хэрхэн хийдэг талаар хүүхдүүд, найзууд маань их асуудаг.
-Өдөрт хэчнээн цаг бэлтгэл хийдэг вэ. Бэлтгэл хийхэд юу хамгийн чухал байдаг вэ?
-Энгийн үед өдөрт 1-2 цаг бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд оролцох тохиолдолд өдөрт 7-8 цагийн бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийхэд тэвчээр, тууштай байдал хамгийн чухал байдаг.
-Тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Юунд хамгийн их анхаардаг вэ?
-Тэмцээнд оролцоход анхаарал төвлөрөлт хамгийн чухал байдаг. Ямар нэгэн алдаа гаргасан ч дараагийн шат, төрлүүдэд анхаарлаа сулруулахгүй байхыг илүү хийхийг хичээдэг. Сандрахгүй, анхаарал төвлөрөлтөө алдахгүй байх чухал юм билээ.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Өвөө минь намайг хуульч болгохыг хүсдэг байсан юм. Би ч тус мэргэжилд дуртай болохоор том болоод сайн хуульч болохыг хүсдэг.
-Цаашид ой тогтоолын спортоор үргэлжлүүлэн хичээллэх үү. Тавьсан зорилго бий юү?
-Ой тогтоолтын спортоор тасралтгүй хичээллэнэ. Монгол Улсын аварга, Дэлхийн аварга болох хүсэж, зорьж байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.

| Т.ТУНГАЛАГЖАРГАЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ ХҮСДЭГ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |