-Усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 14 зайд уралдаж, 14 алтан медалийн эзэн болсонд баяр хүргэе. Олон улсын хэмжээний мастер цолоо авсан үеэс нь яриагаа эхлэх үү?
-Би өнгөрсөн жил Александр Владимирович Поповын нэрэмжит тэмцээнд оролцох үеэрээ цолоо авсан. Монгол Улсын хэмжээнд усан сэлэлтийн төрлөөр ОУХМ болсон хамгийн залуу тамирчин болсон доо.
-Усан сэлэлтээр хичээллэж эхэлсэн үеэ дурсахгүй юу?
-Би найман настайгаасаа усан спортоор хичээллэж эхэлсэн. Долоон жил тасралтгүй энэхүү спортоор хичээллэсэн байна. Гэр бүлээрээ Турк Улсад аялж байх үедээ ах усанд сэлэхээр нь би дагаж ороод сэлж, мэдэхгүй учраас живээд аав минь аварч байсан юм. Тэр үед дараа ийм эрсдэл үүсвэл өөрийгөө болон бусдыг аврахын тулд усанд сэлж сурах ёстой юм байна гэж бодогдсон. Манай сургуульд усан сэлэлтийн хичээл ордог юм. Тэр үед С.Саранчимэг багш маань сургуулийн усан сэлэлтийн шигшээд орох санал тавьснаар миний тамирчин болох эхлэлийг тавьсан даа.
-Тус спортоос чиний сонирхлыг хамгийн их татсан зүйл нь юу вэ?
-Усанд сэлж байх үедээ авдаг мэдрэмжид хамгийн дуртай. Устай нэг бие болсон юм шиг санагдаж, агаарт нисэж байгаа мэт л мэдрэмж өгдөг. Мөн амжилт гаргах бүрдээ энэ спортод улам дуртай болдог.
(5).jpg)
-14 алтан медаль хүртсэн тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр хоног болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 15-16 насны ангилалд 14 зайд уралдаж, 14 алтан медаль хүртэж, 100 хувь амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээнд 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрт араар даллах сэлэлтээр 2:11.08 секундийн амжилтуудаар Монгол Улсын хоёр рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тус тэмцээнд өнгөрсөн жил оролцохдоо мөн 14 алтан медаль хүртэж байсан. Багийнхаа болон өөрийнхөө төлөө олон гараанд гарч, амрах завгүй уралдсан. Хувийн болон улсын рекордуудаа шинэчлэн тогтоосондоо баяртай байгаа.
-Ямар техникээр сэлдэг вэ?
-Олон сэлэлтийн техник бий. Хүүхэд бүр биеийн хөгжил, онцлогоос шалтгаалж сэлэх техникээ сонгодог. Миний хувьд араар даллах сэлэлтээр голлон хичээллэдэг. Энэ төрөлдөө сайн оролцож, амжилт гаргахаар зорьж байгаа.
-Анхны тэмцээндээ хэдэн настайдаа оролцож байсан бэ?
-Би найман настайдаа, усан сэлэлтээр хичээллээд хоёр сар болж байхдаа анхны тэмцээндээ оролцсон. Анхны тэмцээн учраас юу болоод байгааг нь төдийлөн сайн ойлгож чадалгүй байсаар дөрөвдүгээр байрт орж байсан. Аав минь их баярласан даа. Ингээд дараа дараагийн тэмцээнээсээ мөнгө, алтан медаль хүртэж эхэлсэн.
-Оролцож байсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар ярихгүй юү?
-Миний хамгийн анхны медаль авсан тэмцээн хамгийн дурсамжтай. Би тус тэмцээнд оролцохын тулд нэг жил бэлтгэл хийсэн. Хөдөлмөрийнхөө үр шимээр медаль хүртэх сайхан байсан. Тус тэмцээнээс урам авч дараа, дараагийн тэмцээндээ амжилт гаргаж эхэлсэн. Усан спортоор хичээллэж эхэлснээсээ хойш 150 гаруй медаль хүртсэн байна. Ер нь усан сэлэлтийн спорт бол цаг болон өөртэйгөө тэмцэх тэмцэл байдаг.
(4).jpg)
-Олон улсын тэмцээнд хэр олон оролцож байсан бэ?
-Би олон улсын тэмцээнээс нийт 15 алтан медаль хүртсэн. Саяхан Малайз Улсад зохион байгуулагдсан тэмцээнд оролцож , гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж, хоёр тэмцээний рекордын шинэчлэн тогтоогоод ирсэн. Александр Владимирович Поповын нэрэмжит тэмцээнээс гурван алтан медаль, Казанд болсон бүх Оросын Mad Wave Classic тэмцээнээс таван алтан медаль хүртсэн. Мөн АНУ-ын Өмнөд бүсийн өсвөр үе, залуучуудын “2022 Tac Titan Big Southern Classic Meet” тэмцээнд амжилттай оролцож,хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, “AНУ-ын Усанд Сэлэлтийн Холбоо”-ны “Premium Athlete” буюу өндөр зэрэглэлийн тамирчны болзлыг хангаж байсан.
-Найман настайдаа сэлж сурсан шүү дээ. Бассейнд орохдоо айж байсан уу?
-Би тэгж их айгаагүй ээ. Учир нь надтай хамт усан сэлэлтээр хичээллэж эхэлж байгаа, сурч байгаа хүүхэд олон байсан. Бусад хүүхдээс хоцрохыг хүсээгүй бодол надад хүч өгч, сайн сурахыг хичээсэн. Усан сэлэлтээр хичээллэж эхлээд удаагүй байхдаа өөрөөсөө мундаг сэлдэг хүүхдүүдийг хараад шантарч байсан. Гэхдээ хойш суухгүйгээр хичээллэж, тухайн үеийн сэтгэл зүйг давж чадсандаа өөртөө маш их баярладаг. Тэр үеийг даваагүй хойшоо алхсан бол одоо эдгээр амжилтуудыг гаргахгүй байсан шүү дээ.
-Усан спортоор хичээллэснээр эерэг өөрчлөлтүүд гарсан уу?
-Би цагийн менежмент сайтай болсон. Учир нь хичээл сургууль, бэлтгэл болон амрах цагаа зөв зохицуулах ёстой шүү дээ. Илүүдэл жингээ хаяж, биеэ зөв хөгжүүлж байгаа.

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ. Усан спортоороо үргэлжлүүлэн хичээллэх үү?
-Би усан спорттой холбоотой мэргэжил сонгох талаар бодож байгаа. Миний сайн мэдэх зүйл шүү дээ. Тиймээс нөхөн сэргээх, биологийн чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ирээдүйд илүү олон амжилт гаргаж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөн тамирчин болоорой.
-Баярлалаа.
| Э.ЭРХЭС: Усан спорт бол цаг болон өөртэйгөө тэмцэх тэмцэл |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |