-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Аль нутгийнх вэ?
-Эргэлт.мн сайтыг уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн 12 дугаар ангийн сурагч Батжаргалын Чойням байна.
-Багаасаа дуулдаг байв уу. Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?
-Багаасаа дуулах сонирхолтой, дуу аялаад л сууж байдаг хүүхэд байлаа. Урлагийн авьяастай хүмүүс манай гэр бүлд олон бий. Гэхдээ мэргэжлийн уран бүтээлч хүн байхгүй.
-“Mongol swag” дууны ковер гарсан цагаас хойш цахим сүлжээнд та хоёрын тухай хүмүүс сайхан сэтгэгдэл олныг бичиж байна. Үүнийг яаж хүлээж авч байна вэ?
-MO’G-ийн ковер дууны тэмцээнд түрүүлсэн нь илүү ихийг хийх очлуур болсон. Сонсогчдын хайртай энэ дууг сонгоод жаахан айдастай байсан. Дуучинд нь таалагдсанд баяртай байгаа. Мөн цахим сүлжээнд эерэг сэтгэгдэл бичиж, урам хайрлаж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Илүү чанартай уран бүтээлүүдээр бэлэг барих болно оо.
-Та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхэлсэн бэ. Цаашдаа хамтлаг болж уран бүтээлүүд гаргах уу?
-Анх Хуягаа ганцаараа ковер дуулдаг байсан. Өнгөрсөн багш нарын баяраар бид хоёр санаандгүй байдлаар хамтдаа дуулсан. Өмнө нь нэгнийгээ таньдаггүй байсан. Одоо сайн найзууд бас хамтрагчид болсон байна. Бид хоёрын нөхөрлөл дуу хөгжимтэй салшгүй холбоотой болохоор хамтдаа уран бүтээлүүд гаргах бодолтой байгаа.
-Хамтдаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Сонирхол нэг найзтай байх сайхан шүү дээ. Бид хоёр чөлөөт цагаараа дууны ковер хийдэг. Илүү чадварлаг болохын тулд нэгнийхээ хөшүүрэг болж, алдааг нь хэлж өгдөг.
-Хөгжим тоглодог уу?
-Гитар тоглодог, цаашдаа илүү хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа.
-Үлгэр дуурайлал авч, дууг нь дагаж дуулах дуртай дуучин байгаа юу?
-Gee, Rokit bay, Desant нарыг хүндэлж, дууг нь сонсох дуртай. Дуунууд нь гүнзгий утга санаатай, ухаарал хайрласан санагддаг. Бас тэдэн шиг олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болохыг дотроо нууцхан хүсэж явдаг.
-Өөрсдөө дуу зохиож байсан юм билээ. Тэр талаараа яриа дэлгээч?
-Ирээдүйд дуучин болохын тулд өөрсдөө үгээ бичиж сурах хэрэгтэй. Бичих тусам илүү сайжирч байгаа. Хэдий нийтлээгүй ч бичиж байсан дуунуудаа эргээд харахаар сайжирч байгаагаа мэдэрдэг.
-Хэн нэгэнд зориулж дууны үг бичиж байв уу?
-Хамгийн сүүлд “Алдагдсан сэтгэл” гэх дууг нэг хүнд зориулж хийсэн. Хэнд гэдгийг нь хэлмээргүй байна.
-Цаашдаа ямар мэргэжлээр суралцах бодолтой байгаа вэ?
-Соёл Урлагийн Их Сургуульд дуулаачаар суралцахаар бэлтгэж байгаа. Чанартай уран бүтээл хийхийн тулд мэргэжлийн сургуульд суралцах, өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог доо.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
 (1)(9).jpg)
| Б.ЧОЙНЯМ: MO’G-ийн ковер дууны тэмцээнд түрүүлсэн нь илүү ихийг хийх очлуур болсон |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |