Японы мэргэжлийн гар бөмбөгийн багийн тамирчин Южи Нишида бол өнөө үеийн залуусын баатруудын нэг. Тэрбээр өдгөө 20 настай бөгөөд 18 настайгаасаа мэргэжлийн “JTEKT Stings” багт тоглож, бүх Японы шигшээ багт уригдсан юм. Тухайн багуудад элссэн эхнийхээ тоглолтоос гарааны зургаан тоглогчид багтсан нь түүнийг дасгалжуулагчид хэрхэн үнэлж буйг нь харуулж буй биз ээ. Баруун жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог түүний өндөр 186 см боловч бөмбөг цохих өндөр нь 347.5 см хүрч, 335 см өндөрт хаалт хийж чаддагаараа бусад багийн дасгалжуулагчдын анхаарлын төвд оржээ.
2018 оны ДАШТ-нд шигшээ багийнхаа гарааны тоглогчоор тоглохдоо өөрийн авьяас, потенциалыг харуулж чадсан ч багийн амжилт нь тийм ч сайн байсангүй. Харин өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль авсных нь дараа нэр хүнд нь дахин сэргэсэн билээ. Тухайн тэмцээний үеэр нэг тоглолтод 30 оноо авсан хамгийн залуу тоглогчоор тэр түүхэнд нэрээ үлдээжээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Анх эгчийгээ гудамжинд гар бөмбөг тоглож байхыг хараад энэ спортыг сонирхох болсон” хэмээн ярьсан байдаг. Тэр цагаас хойш Южи Нишида гар бөмбөгийн спортоор хичээллэж, жигүүрийн болон холбогчийн байрлалд тоглон өөрийгөө хөгжүүлж байв. Ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоных нь дараа түүнийг “19-өөс доош насныхны ДАШТ”-ны багаас дуудаж, тус тэмцээнд 19-өөс доош насны Японы шигшээ баг алтан медаль авснаар Нишидагийн карьер өөрөөр эргэв. Ахлах сургуулиа төгссөний дараа гар бөмбөгийн спортыг чухалчлан авдаг их, дээд сургуульд элсэх хүсэлтэй байсан түүнд мэргэжлийн багийн урилга иржээ. 2019 оны ДАШТ-нд өөрийн байрлалдаа шилдэг тоглогчийн шагнал хүртэж, олон судлаачийн үзэж буйгаар “Дэлхийн гар бөмбөгийн спортын түүхэнд үлдэх шилдэг тоглогчдын нэг”-ээр цоллуулаад буй. Эгчийнхээ сонирхлыг даган энэ спортыг сонирхсон түүний хүндэлж, биширдэг хүн бол Японы мэргэжлийн гар бөмбөгийн тамирчин Юки Ишикава. Өдгөө хүндэлж, биширдэг тоглогчтойгоо нэгэн багт улсынхаа нэрийг дэлхий дахинд гаргаж яваа тэрбээр манай үеийнхний баатруудын нэг яах аргагүй мөн билээ.

| Манай үеийнхний баатар |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |