-Дэлхийн тулааны наадмын кураш бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Энэ удаагийн тулааны спортын наадамд хэдэн барилдаан хийж, хүрэл медаль хүртэв?
-Дэлхийн тулааны спортын наадамд гурван барилдаан хийсэн. Нэгдүгээр тойргийн барилдаанд Узбекистан Улсын тамирчинтай барилдсан. Хоёрдугаар тойргийн барилдаанаа Гүрж Улсын бөхтэй. Харин гуравдугаар тойргийн барилдааныг Серби Улсын тамирчинтай хийсэн байгаа.
–Чиний барилдсан төрөл Узбек кураш бөх биш байх шиг байна. Казах кураш уу?
-Тийм ээ. Казак курашийн төрлөөр барилдсан.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль аймаг, хотын, ямар байгууллага, клубийн тамирчин бэ?
-Намайг Отгонжаргал овогтой Сарантуяа гэдэг. Би Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат. 2015 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” клубийн Гантулга багшийн удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Одоо би “Хилчин” спорт хороон дээрээс барилдаж, бэлтгэл сургалтаа хийж байгаа.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ. Ямар сургуульд сурдаг вэ?
-Би одоо 21 настай. Монгол Улсын боловсролын их сургуульд, багш, арга зүйч мэргэжлээр сурч байна.
–Ямар бөхийн төрлөөр хичээллэдэг вэ. Дэлхийн тулааны наадамд 60 кг-ын жинд барилдсан байна. Жүдогоор 57, 63 кг-ын аль жинд барилддаг вэ?
-Би жүдо, кураш бөхийг хослуулан бэлтгэл сургалтаа хийж байгаа. Жүдо бөхөөр 52 кг-ын жинд барилддаг. Би сая болсон дэлхийн тулааны спортын их наадамд 54 кг-тай, 60 кг-ын жинд барилдсан.
.jpg)
–Кураш бөхөөр дагнан хичээллэдэг үү. Яагаад кураш бөхийн төрлийг сонгон хичээллэв болов?
- Кураш, жүдо бөхийн аль алинаар нь дагнаж хичээллэж тэмцээн уралдаанд явж байгаа. Кураш бөхийн төрлөөр тэмцээн уралдаанд явсан шалтгаан гэвэл кураш бөхийн дүрэм барилдаан нь яг жүдо бөхтэй ижил, адилхан санагдсан. Тийм болохоор энэ нь надад курашаар барилдахад ойр, том боломж байгаа юм байна гэж бодсон.
.jpg)
-Кураш бөхийн спортын чухам юу нь чиний сонирхлыг татав аа?
-Яг жүдо шиг хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг. Тийм учраас их боломжийн санагдсан. Дүрэм, барилдааны онцлох нь бүгд адилхан. Ер нь кураш бөхийн олон улс, тив дэлхийн тэмцээнд гадаадын самбо, жүдогийн тамирчид барилддаг юм билээ.

–Анх бөхийн спортоор хичээллэж эхлэхдээ гэр бүлийнхээ эсэргүүцэлтэй тулгарч байсан уу?
-Ямар ч тийм асуудалтай тулгарч байгаагүй. Аав, ээж маань намайг чадахаараа дэмжиж, олон улсын тэмцээнд зардал, мөнгө гаргаад л явуулдаг. Аав, ээж маань байнга тэмцээний зардлыг 100 хувь гаргадаг. Намайг ялагдах үед хүртэл урам, дэм өгч дэмждэг. Намайг ялагдлаа гэж огт зэмлэн, загнаж үзээгүй. Тамирчин хүнд ар гэрийн дэмжлэг спонсор их чухал байдаг. Тэмцээнд орох зардлыг гарган, боломж гаргаж өгдөг аав, ээждээ хамгийн түрүүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.
.jpg)
-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Байгаа. Өвөө маань аймгийн хурц арслан цолтой. Баяанбат гэдэг хүн. Аав маань бас барилдаж байсан сумын заан цолтой бөх.
–Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас Дорноговь аймгийн Иххэт суманд л өнгөрсөн.
-Багадаа юунд дуртай, ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг байв?
-Би бага байхын л эршүүд охин байсан. Эрэгтэй хүүхдүүдтэй голцуу нийлдэг. Сагс тоглож, хөвгүүдтэй ноцолдож, ах нартайгаа барилдаж өссөн. Багын л барилдах дуртай хүүхэд байсан.
.jpg)
– Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байхгүй. Өөрийн мөрөөдлөө хүрч чадсан уу?
-Би олимпын аварга болохыг мөрөөддөг. Одоогоор миний гаргасан амжилт гэвэл насанд хүрэгчдийн кураш бөхийн дэлхийн аваргын гурван медаль байна. Дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальтай.
.jpg)
–Өөрийн гаргасан спортын амжилтуудаа сонирхуулахгүй?
-Жүдо бөхийн төрлөөр гэвэл өсвөр үеийн УАШТ алтан медальтай. “Шилдэг эмэгтэй тамирчин”-ын шагнал хүртсэн. Залуучуудын УАШТ алт, хүрэл медальтай. Мөн “Шилдэг тамирчин” болсон. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхөөр өсвөр үеийн Ази аваргаас нэг хүрэл медаль авсан. Дэлхийн аваргын долдугаар байрт шалгарсан. Таван улсын ерөнхийлөгчийн уулзалтын тэмцээнээс алт медаль хүртсэн. Кураш бөхийн төрлөөр дэлхийн аваргаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Жюү жицү бөхөөр Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан.
.jpg)
| О.САРАНТУЯА: ХӨВГҮҮДТЭЙ НОЦОЛДОЖ, АХ НАРТАЙГАА БАРИЛДАЖ ӨССӨН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |