МҮОХ-ноос олимп, дэлхийн аварга, Азийн наадмуудад оролцох Монголын баг тамирчид тогтмол бэлтгэл хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах олон улсын стандарт хангасан спортын танхим дутмаг байгааг харгалзан үзэж, спортын холбоодтой хамтран МҮОХ-ны дэргэдэх талбайд "Олимпик Арена" спортын цогцолборыг барих төслийн санаачилга гаргасан.
МҮОХ-ны дэргэдэх газрыг тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр 2012 онд Монголын Бейсболын үндэсний холбоонд 11678 м.кв, Монголын Рагбийн холбоонд 9467 м.кв, Олимп сургалтын төвд 4195 м. кв спортын танхим, талбай барих зориулалтаар олгосон байдаг. Гэвч өнгөрсөн 10 жилийн хугацаанд тухайн талбай дээр спортын талбай, барилга байгууламж баригдаагүй байна.
Иймд МҮОХ-ноос санаачилга гарган дээрх холбоод ТББ-тай хамтран хөрөнгө оруулж, "Олимпик Арена" спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэх, Спорт-Олимпизмын төлөө хамтран ажиллах саналаа энэ сарын 5-ны өдөр хүргүүлжээ. Энэ сарын 19-ний байдлаар Монголын Бейсболын үндэсний холбоо, Монголын Рагбийн холбоо, Олимп сургалтын төвөөс ямар нэгэн хариу, мэдээлэл ирүүлээгүй байна.
Энэ хугацаанд МҮОХ-ноос Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт хандан тодруулга мэдээлэл авахад дээрх гурван байгууллагад олгогдон спортын цогцолбор барилга зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байсан газар "Олимп сургалтын төв" ТББ-д шилжин Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалттай болсон байна.
МҮОХ-ноос спортын холбоодод спортын зориулалтаар олгосон газрууд ийнхүү нэг байгууллагын нэр дээр худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон, газар шилжүүлэн авсан спорт холбоод, ТББ-уудаас МҮОХ-той хамтран ажиллах эсэх талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ирэх долоо хоногт энэ асуудлаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахаар боллоо.
| МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахаар боллоо |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |