Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох бөхчүүд бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Серби улсын Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-18-нд болно. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор 20 эрэгтэй, эмэгтэй 10 тамирчин өрсөлдөхөөр Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын баазад сэргэлтийн бэлтгэл хийж байгаа юм.
Тэдний бэлтгэл, сургуулилалттай Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан очиж танилцжээ. Тэрбээр чөлөөт бөх бол бидний итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэг гэдгийг онцолж, бэлтгэл сургуулилалтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдад уриалсан байна
. Түүнчлэн тамирчдын бэлтгэл сургуулилалттай танилцах үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МЧБХ-ны Ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар уулзан багийн хурлыг хийн, тамирчид, дасгалжуулагч нартай гэрээ байгуулах ажлыг хийж зохион байгуулжээ. Тус баазад 60 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид гурван долоо хоногийн бэлтгэл сургуулилалт хийсэн бөгөөд “Эко” бэлтгэлийн баазад үргэлжлүүлэн хийх юм.
Белградын дэвжээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, 55 кг-д Г.Отгонжаргал, 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Эрдэнэсувд, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглох юм.
| Д.Жаргалсайхан дэлхийн аваргад оролцох бөхчүүдийн бэлтгэлтэй танилцжээ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |