Эмнэл зүй, анагаах ухааны салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг ч хүмүүс олон тохиолдолд буруугаар ойлгодог эмнүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Аль нэг эм, бэлдмэлийн хэрэглээ, үйлчилгээг буруу ойлгуулах, ташаа мэдээлэл түгээснээс ийм нөхцөл үүсдэгийг судлаачид анхааруулж буй.
Цацлага, ингалятор

Өвчтэй, асуудалтай хэсэгт идэвхтэй үйлчлэх гэсэн зарчмаар аливаа эм, бэлдмэлийг эмч нар сонгодог. Хэрэглэгч, өвчтнүүдийн дунд цацлага, спрейг байнга хэрэглэх нь дасал, хамаарал үүсгэнэ гэсэн болгоомжлол бий. Гэхдээ цацлагыг тодорхой хугацаанд, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Цацлага болон ингалятор хэлбэрийн бэлдмэлийг ихэнх тохиолдолд эм уухад сөрөг заалттай хүмүүст, бага насны хүүхдэд түлхүү хэрэглэдэг. Энэ нь өвчтөний биеийн онцлог болоод эм, бэлдмэлийг хүлээж авах зэрэг олон нөхцөлөөс хамаарах бөгөөд цацлага болгон дасал бий болгодог гэсэн үг биш.
Инсулин

Чихрийн шижин өвчний үед ашигладаг инсулины талаар олон ташаа ойлголт бий. Хүүхэд насанд голдуу илэрдэг чихрийн шижин өвчний I хэлбэрийн үед инсулиныг байнга хэрэглэх шаардлага гардаг. Харин II хэлбэрийн үед зөвхөн шаардлагатай, ноцтой тохиолдолд л инсулиныг хэрэглэдэг. Энэ хоёр тохиолдлыг буруу зөрүү ойлгодгоос инсулиныг эмчилгээнд хэрэглэх нь буруу, хортой гэсэн ойлголт бий болдог. Өвчний голомтод хурдан хүрч, эмчилдэг болохоос өвчин үүсгэдэг зүйл биш.
Виагра

Силденафил буюу худалдааны нэршлээр Виаграг анх эрэгтэй бэлэг эрхтнийг хөвчрүүлэх зорилгоор бус, эмчилгээний зориулалтаар буюу зүрх судасны өвчтэй хүмүүст цусны эргэлтийг сайжруулах зорилгоор ашиглаж байжээ. Силденафил ба адил төст үйлчилгээтэй эм бэлдмэлийг зөвхөн эрчүүд ч биш эмэгтэйчүүд цусны эргэлтээ сайжруулах зорилгоор ашиглаж болно. Нөгөө талаас, виагра нь зөвхөн бэлгийн дур хүсэл өдөөхөд зориулсан бүтээгдэхүүн биш гэдгийг хүмүүс төдийлэн мэддэггүй.
Антибиотик

Хүүхэд эмчлэхдээ антибиотик хэрэглэхээс татгалзахыг уриалсан олон мэдээлэл гардаг. Нэг талаас антибиотик нь өвчнийг хурдан эдгээдэг, хүчтэй эм гэгддэг бол нөгөө талаас дархлаанд сөргөөр нөлөөлдөг гэх нь бий. Антибиотик нь тухайн өвчин болоод өвчтөний биеийн байдлаас хамааран үр дүнтэй эмчилгээ болж чадна, эсвэл үгүй. Өөрөөр хэлбэл, бактерын халдварыг дарж, өвчтөнийг эдгээнэ. Харин вирус, мөөгөнцрөөс үүсгэгдсэн өвчин, дархлааны хомсдол зэрэгт үр дүн өгөхгүй.
Сэтгэцийн эм
.jpg)
Сэтгэцийн эмгэгийн үед ашигладаг эм, бэлдмэлүүдийн талаарх ташаа ойлголт олон. Тархинд нөлөөлдөг, сэтгэл зүйн дасал үүсгэдэг зэрэг түгээмэл ойлголтуудын улмаас эдгээр эм, бэлдмэлийг эмчилгээнд ашиглахыг эсэргүүцэх нь бий. Хэрэв хүн сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй бол энэ нь тархи болоод сэтгэлзүйн асуудал хэдийн үүссэн гэсэн үг. Энэ төрлийн эмүүдийн гол үйлчилгээ нь тархины “асуудал үүссэн” хэсэгт хүрч нөлөөлөх, үйл ажиллагааг нь хэвийн болгоход чиглэдэг. Гэхдээ мэргэжлийн эмчийн хяналтад, зааврын дагуу тодорхой хугацаанд эмчилгээнд ашиглана. Бусад тохиолдолд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
| Ташаа ойлголт дагуулдаг эм, бэлдмэлүүд |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |