Австрид коронавирусийн тархалт дахин эрчимжиж байгааг Канцлер Себастьян Курцмэдэгдлээ. Энэ сарын 13-ны байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 850 тохиолдлоор нэмэгдсэн агаад тэдний тал хувь нь Вена хотын оршин суугчид байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлын үүднээс тусгаарлалтыг дагаж, зай барих, таваас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг тэрбээр санууллаа.
“ТикТок”-ийн америк хувилбарыг “Оракл” эзэмшинэ“ТикТок” сүлжээг эзэмшигч Хятадын “БайтДэнс” компани олон нийтийн сүлжээнийхээ америк хувилбарын эзэмшигчийг сонгожээ. АНУ-ын “Оракл” компани “ТикТок”-ийн америк хувилбарын технологийн хамтрагч болж, мэдээлэл боловсруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх асуудлыг хариуцан ажиллах болсон тухай “Ройтерс” мэдээллээ. Хоёр компани хамтран ажиллахдаа бүтээгдэхүүнийг худалдан авах бус, харин бүтцийн өөрчлөлт хийх зарчмаар хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна. Ташрамд дурдахад өнгөрсөн сарын 23-нд “БайтДэнс” компани АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн билээ. Дональд Трамп иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, тагнуулын үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд “ТикТок” болон Вичат сүлжээтэй ямар нэгэн байдлаар гэрээ хийх, хамтран ажиллахыг хориглосон юм.
Минскт 400 гаруй хүнийг баривчилжээ Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж буй иргэдэд хүч хэрэглэж, баривчилж, шоронд хорьж буй талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байна. Беларусийн Дотоод хэргийн яам Минскт баривчлагдсан хүний тоо, болж буй үйл явдлын талаар мэдэгдэл хийлээ. Нийслэлд зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийсэн 400 гаруй хүнийг баривчлан саатуулснаа хууль сахиулагчид онцлоод мөн олон нийтийн хэв журам зөрчсөн тул анхааруулга болгон хийн буугаар буудсан гэж Дотоод хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. Одоогоор нийслэлээс бусад хот, мужид эсэргүүцлийн жагсаал намжаад байгаа гэж тэд мэдэгдсэн байна.
ОХУ-ын орон нутгийн сонгуулийн санал хураалт өндөрлөв ОХУ-ын орон нутгийн сонгуулийн санал хураалт гурван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Саналын хуудсыг тоолж эхэлсэн байдлаас харвал эрх баригч “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшигчид олонхын санал авч байна. Гэвч санал хураалтын үеэр эмх замбараагүй байдал гарсан, будлиан үүссэн байж магадгүй тухай ажиглагчид онцолж байна.
| Дэлхийд өнөөдөр |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |