Цөмийн хэлэлцээрийн дүнд хүлээсэн үүргээ Иран биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр АНУ Тегеранд тавьсан хоригуудаа сэргээхээр болсон тухай Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ. НҮБ болон Европын холбооны эрх баригчид Вашингтоны энэ байр суурьтай санал нийлэхгүй байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө Вашингтон Тегераныг нууцаар цөмийн зэвсэг бүтээж байна гэсэн шалтгаанаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарсан билээ. ХБНГУ, Их Британи, Францын Гадаад хэргийн сайд нарын үзэж буйгаар нэгэнт АНУ хэлэлцээрт оролцогч тал биш тул энэ асуудлаархориг арга хэмжээ авах хуульзүйн үндэслэл байхгүй гэж тэд үзэж буй.
А.Меркель: НҮБ-ыг өөрчлөх хэрэгтэй НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан Ерөнхий ассамблейн хүндэтгэлийн чуулган болж байна. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель чуулганы үеэр НҮБ-д өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж буйгаа мэдэгдлээ. “Дэлхий нийтийг хамарсан, тулгамдсан асуудлыг шийдэхэд улс орны хил хязгаараас үл хамаарсан зөвшилцөл, хамтын ажиллагаа чухал байна” гэж тэрбээр онцолсон агаад чухал шийдвэр гаргах үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд олон тохиолдолд санал зөрөлддөг гэж мэдэгдсэн. НҮБ-ын цаашдын хөгжлийн төлөөх өөрчлөлтийг эхлүүлэхэд Герман оролцоход бэлэн гэдгийг тэрбээр мөн уламжиллаа.
Аяллын тийзний үнийн 50 хувийг буцаан олгоно Коронавирусийн улмаас хамгийн их хохирол хүлээсэн аялал жуулчлалын салбараа дэмжихийн тулд Аргентин Улсын эрх баригчид арга хэмжээ авч эхэллээ. Энэ он дуустал дотоодын аяллын тийз худалдан авсан хүмүүст энэ зардлын хагасыг нь улсаас нөхөн олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр иргэд эх орноороо аялаад, дараа нь аяллын тийзний үнийн дүнгийн 50 хувийг буцааж авах юм. Мөн бизнесийн байгууллага, компаниудад татвар хөнгөлөх, бага хүүтэй зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
| Дэлхийд өнөөдөр: АНУ хоригоо сэргээнэ гэв |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |