“…Миний уран бүтээлийн сор бол “Хөхөө” киноны өөхөнд хахаж, бурхан болдог хэсэг шүү дээ. Би тэр л дүрийг бүтээх гэж жүжигчнээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж байсан байх…” гэж түүний ярьсныг уншчихаад, дүрийнх нь оргил хэсэг болсон энэ дүр, тэрхүү киноны тухай эргэцүүлсэн юм. “Хөхөө” гээд нэрнээсээ л нэг тийм хөндүүр. Ээж нь үрдээ гомдоод хөхөө болоод нисдэг домог монголчууд бидний том сургамж, том ухаарал. “Хөхөө” гэхэд л шууд энэ домог, давхар “Ээжийгээ би нээрээ гомдоосон бил үү. Ээж гэнэт шувуу болоод нисчихвэл яана” гэх айдас ч давхар төрдөг.

Тэгвэл Ж.Жамъянсүрэн найруулагч алс буйдхан суманд бага хүүгийнхээ гэр бүлтэй хамт амьдардаг өндөр настай ээжийн тэсвэр тэвчээр, үрээ гэх хайр энэрэл, эцсээ хүртлэх хүлээлтээр хүмүүст ээждээ амжиж очихгүй бол, насны эцэст төрүүлж, өсгөсөн үр хүүхэд нь аав, ээжийгээ асран тойлж, хайрлан энэрэхгүй бол үхэж ч чадахгүй зовж шаналдгийг МУГЖ Т.Борхүүгийн бүтээсэн дүрээр санаа алдтал үзүүлсэн. “Завгүй ажилтай”, “Энэ удаад очиж яагаад ч амжихгүй” гэж хэлээд утсаа тасалж, ажилдаа түүртэн өдөр хоног, сар жилүүдийг туулж явахад аав, ээжийг нь хэдийнэ өндөр нас дарчихсан, “Өнөө, маргаашгүй үр минь ирнэ” гээд харуулдаж байдгийг тархин дундуур тасхийтэл буулгаж байгаа юм даа, “Хөхөө”.

Нөгөө талаар хүн үр хүүхдээ зөв зүйтэй хүмүүжүүлж, хүнийг гэх сэтгэлтэй өсгөхгүй бол насны оройд өөрөө зовж дуусдгийг ч хатуухан илэрхийлсэн. Кино урлаг ингэж л хүнд амжиж ухаарлыг өгдгөөрөө, өөрийнхөө, амьдрал, аав, ээжийнхээ тухай эргэцүүлэх боломжийг олгодгоороо үнэ цэнтэй. Т.Борхүү жүжигчин дүрээ хэрхэн бүтээсэн тухай “Удаан хэвтэрт орсны улмаас нуруу, сүүж нь цоорчихсон ээжийн дүр бүтээхийн тулд найман цаг будгаар шарх, сорви хийлгэсэн. Дараа нь ядарсан царай, хацрын хонхорхойг гурван цаг хэвтэж хийлгэсэн. Тэгээд л үргэлжлүүлээд кино зураг авалтад орсон доо. Их хэмжээний будагт орсон болохоор хөдлөх л юм бол будаг нүүх, ховхорох зэргээр муухай болчих гээд намайг их чилээсэн дээ. Идэж, уухаа хүртэл хязгаарласан. Бусдын чөлөөтэй хөдөлж байгааг харж атаархаад л хэвтдэг байлаа. Би хэвтэрт орсон хүний дүрд тоглож байгаа болохоор бусдын зургийг авч байхад ч хэвтэж л байдаг байсан. Сүүлдээ жинхэнээсээ ядарсан даа. Гэвч миний ажил, мэргэжил болохоор тэсэхээс өөр аргагүй шүү дээ. Олон цаг хэвтэж кинонд тоглож байгаагүй болохоор туршлагагүйтсэн байна лээ. Би хожуу живхтэй ирдэг байж дээ гэж бодсон шүү” хэмээн ярьсан байдаг.



| ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |