1976 онд үзэгчдийн хүртээл болж байсан Д.Жигжид найруулагчийн ээлжит нэгэн бүтээл “Хүний төлөө” киноны шулуун шударга, хүний төлөө гэсэн сэтгэлтэй залуухан эмчийг мэднэ шүү дээ, бид. МУГЖ Б.Тунгалагтай бид энэ л дүрээс нь эхлэн танил болж, түүнээс хойш аядуу зөөлөн, намбалаг, хөгжилтэй шооч зан чанартай олон сайхан дүрээр нь уулзсаар байгаа билээ. “Хүний төлөө” киноны араас нэрлэх бүтээл нь яах аргагүй “Шинэ үсгийн багш” киноны Тулгаагийн ээжийн дүр. Ерөөс журамтай, хүн чанартай, цог золбоо дүүрэн атлаа намдуу монгол эмэгтэйн дүрийг тэр тун сайхан бүтээдэг юм байна.
Яагаа вэ, цэргийн хүний гэр бүл ямар байдгийг дүрээрээ харуулахаас гадна хүүгээ хань ижилтэй болж, халуун дулаан сайхан амьдраасай гэж хүсэх “Тусгай салаа” киноны Хурц ахлах дэслэгчийн ээжийг санаж байгаа биздээ. Тэр дундаа “Мангар хар” гэж зэмлээд, уйлж байсан нь бүр ч сэтгэлд ойрхон. Ээжийн ийм нэг дүрүүдээс нь харин “Ээжийн дайсан” киноны дүр нь тэс ондоо. Үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулан тэмцэх чанар ээж хүн бүрд байдаг ч эл бүтээлийн ээж бол дэндүү даам. Бэртэй болохын төлөө арга заль бүхнээ дайчлан зүтгэдэг нь киног сонирхолтойгоор өрнүүлж, үзэгчдийг байлдан дагуулсан. Ингээд харахаар Б.Тунгалагийн бүтээсэн гэгээн, зөв, ухаант ээжийн дүр Монголын урлагт яах аргагүй тод юм байна.

Тэр ямар л бол ямар ч ээжийн дүрийг чадварлаг бүтээж, чансаатай үзүүлж чаддаг. Эмэгтэй хүн бүр ээж болдог ч ээжийн дүрд олон тоглох завшаан уран бүтээлч бүрд байдаггүй биз ээ. Тэрбээр “Ээжийн дайсан” киноны дүрийнхээ талаар “Ийм хөнгөн инээдмийн жанрын кинонд өмнө нь тоглож байгаагүй. Намайг настай болсон хойно сайхан алдар хүнд өгсөн дүр юм гэж бодогддог” гэж ярьсан байдаг. Үнэхээр ч хүн бүрийн хайр, инээдийг хүргэсэн догь ээжийн дүр гэдгийг тодотгон онцлох учиртай. Юу ч сэтгэж, ямар ч гэнэтийн бэлгийг барьж мэдэх түүний сийрэг, сэргэлэн эл дүр тухай бичих ахуйд ч эрхгүй инээд бэлэглэнэ. Түүний бүтээсэн онцлох ээжийн дүрүүд энэ. Эдгээрээс гадна “Зөрлөг”, “Амьдрал”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Бүү март”, “Бууз ажиллагаа”, “Эцсийн зогсоол-||” зэрэг киноны дүр нь ч бидний дотно танил.

Алтан үеийн аварга жүжигчдийн сургалт, хүмүүжил, үлгэрлэлээр уран бүтээлч болон өсөж, түүгээрээ олон сайхан дүр бүтээж, үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээж яваа эрхэм уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй тэр юм аа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
| "ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |