“Пиноккио” жүжигт тоглох санал анх ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Хүүхэлдэйн жүжиг учраас тайзан дээр шууд жүжиглэж, дуулж явах шаардлагатай тул бага зэрэг айдас төрсөн. Пиноккио гэдэг дүрийг өмнө нь хүүхэлдэйн киноноос мэддэг байсан учраас маш сэргэлэн атлаа гэнэн, цайлган хүүхдийн төсөөлөлтэй байлаа.
Пиноккио бол хүүхдийн гэнэн зан, худал хуурмаг, өсөж төлөвшиж буй үйл явцыг илэрхийлдэг дүр. Үүнийг тайзан дээр гаргахад хамгийн хэцүү нь юу байв?
-Муу үлгэр дуурайлалд автаж, буруу замаар явж байгаад цэнхэр дагинад “би сайн хүүхэд болмоор байна” хэмээн хэлдэг хэрнээ цэнгэлийн орон руу татагддаг хэсэг бий. Энэ үед дүрийнхээ дотоод эргэлзээг илэрхийлэх нь надад хамгийн хэцүү санагдсан. Тиймээс хүүхдийн гэнэн хонгор зан, юмсыг анх удаа харж, мэдэрч буй мэт сэтгэлзүйн бэлтгэл хийсэн төдийгүй хүүхэд нас минь надад дүрдээ ороход тусалсан.

Гурван жүжигчин хамтарч Пиноккиогийн дүрийг бүтээсэн. Бие биеэ хэрхэн мэдэрч жүжиглэв?
-Би толгой болон эх биеийг, Э.Билгүүн эгч маань хоёр хөл, хоёр гарыг, харин жүжигчин Г.Хонгорзул тус тус хариуцаж авсан. Билгүүн эгчийн хийсэн өчүүхэн жижиг хөдөлгөөнийг ч би шууд мэдэрч, гурвуулаа нэгэн цул болсон мэт мэдрэмж төрдөг байсан нь маш сэтгэл хөдлөм байлаа. Өмнө нь “Морин хуур” хүүхэлдэйн драмд хамт тоглож байсан маань ч нөлөөлсөн болов уу.
Хүүхдийн жүжигт тоглох нь насанд хүрэгчдэд зориулсан жүжгээс юугаараа ялгаатай вэ?
-Том хүмүүс жүжгийг шүүн, дүгнэж үздэг бол хүүхдүүдийн хувьд бүх зүйл шинэ, содон байдаг. Тэд жүжгийн нэг хэсэг болж, бидэнтэй хамт хөгжилддөг. Тиймээс хүүхдүүдэд аль болох үнэн, чин сэтгэлээсээ тоглохыг л зорьдог.
Энэ жүжгээр дамжуулж үзэгчдэд ямар мессеж хүргэхийг хүссэн бэ?
-Хэрвээ Пиноккио шиг аавыгаа гомдоосон бол яах ёстой вэ, хичээлдээ шамдаж, хичээвэл хүсэл мөрөөдөлдөө хүрч болдог гэдгийг хүүхдүүд ойлгоосой гэж хүссэн. Жүжгийн төгсгөлд би Пиноккиогийн хувцсаа өмссөн хэвээр жинхэнэ жаал хүү болж гарч ирдэг. Жүжиг дууссаны дараа хүүхдүүд “та жинхэнэ жаал хүү боллоо, баяр хүргэе” гэж хэлэхэд тэдний итгэл, хүсэл тэмүүллийг алдах эрх надад байхгүй юм байна гэдгийг улам илүү ойлгож, илүү их хичээх урам зориг авсан.

Цаашид хүүхдэд зориулсан уран бүтээлд дахин тоглох сонирхол бий юу? Таны цаашдын зорилго юу вэ?
-“Морин хуур” хүүхэлдэйн драм шиг уран бүтээл, эсвэл гадаадын алдартай зохиолуудад тоглох сонирхол бий. Цаашид олон улсад Монгол Улс авьяастай, гайхалтай уран бүтээлчидтэй орон гэдгийг харуулах нь миний зорилго.
Жүжигчин хүн бүр бүтээхийг хүсдэг дүртэй байдаг. Таны хувьд тэр нь хэн бол?
-Францын алдарт зохиолч Жан Батист Мольерийн “Аргагүйн эрхэнд оточ” сонгодог инээдмийн жүжгийн Сканрелийн дүрийг мэргэжлийн тайзан дээр бүтээхийг хүсдэг.
Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |