Хүн өнгөрснийг өөрчилж чаддаггүйгээрээ, харамсан шаналаад ч нэгэнтээ болоод өрнөсөн бүхнийг эргүүлэх боломжгүйгээрээ хамгийн сул дорой болдог. Энэ бол нэг үгээр харамсал. Хэн бүхэнд их, бага хэмжээгээр "Тэгэхэд би тэгчихгүй яав даа. Аав, ээж, ах, эгч, хайртай хүндээ сайн хандах л байж дээ. Тэднийгээ хайрласангүй дээ" гэхчлэн дотроос нь холгодог харамслууд бий. Сэтгэлд тархан суурьших тийм нэг хорт харамслыг дотроо тээж, илтэд сорвитой Шалзын дүрийг жүжигчин, найруулагч Б.Амарсайхан бүтээжээ. Энэ түүний зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон тав дахь уран бүтээл.

Хэзээнээс л зоригтой, тэмцэгч, шулуун шийдэмгий, тэгсэн атлаа хайрлаж мэддэг, зорьсон бүхэндээ хүрэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй характер түүний дүрүүдээс мэдрэгддэг. Шалзын дүр ч тэдний л нэг байв. Аргагүй буруу гарын нөхөд дотроо том нь юм, хулгайч, хүчирхийлэгч, эзнийхээ даалгаврыг биелүүлж л байвал хүн алж ч мэдэх нөхдийн "нохой шиг зан"-нг ёстой өөрөө нохой шиг мэдэж, тэднийг хэрхэн гэнэдүүлэхээ, мөнхүү ямархнаар айлган сүрдүүлж, гэмтээн, бэртээж, эцэст нь хөнөөхөө хүртэл тэр нарийн тооцоолж чаддаг овгор байлаа.
Хэцүү л дээ, буруу замаар будаа тээж яваа ч нөхөд нь, ах, дүү бололцож хамтдаа ажил гүйцэтгэж явсан хүмүүсээсээ урвана гэдэг. Нэг ёсондоо тэр тэднээс нүүрээ буруулснаар үхлийг сонгож байна л гэсэн үг. Гэхдээ сэтгэлд тэлчлэх харуусал түүнээс хүчтэй. Түүнийг өөр нэгэн яг ижилхэн боломж тохиох мөчид бага ч болов эдгээх сонголтыг хийж, түүний төлөө өөрийгөө золиосолно гэдэг яах аргагүй том зориг, их харуусал.
Хэрэв би Шалзын оронд байсан бол...
Яагаад ч өөрчилж болохгүй зүйл гэж байдаг. Үүний нэг нь хаана, ямар орчинд, хэн гэгч аав, ээжийг онож төрөхөө бид сонгодоггүй. Тэр ч утгаар Шалз траншейнд төрье гэж сонгож төрөөгүй. Мэдээж тэр тийм орчинд төрсөндөө харуусаж, гомдоллоогүй. Харин нөхцөл байдал нь анхнаасаа тийм байсан болохоор дүүгээ алдсан. Өөрөөр хэлбэл, өөрийгөө уучилж чадахгүй харамсал бага жаахан наснаас эрийн цээнд хүртэл дагаж, түүнийгээ эдгээж чадахгүй явсан нь охиноо тэвэрсэн эмэгтэйд туслах цэг дээр ирж, сая нэг жаахан ч болов тайтгарах боломж олдоно гэж хэн санана. Бодоод үзье, хэрэв би, магадгүй эл киног үзсэн үзэгч Шалзын оронд байсан бол гарцаагүй л тэдэнд тусална. Гэхдээ тусламж гэдэг чадалтай хүнд л байх зүйл шиг. Хэчнээн туслах сэтгэл төрөөд ч чадвар, чадал нь хүрэхгүй бол улам ч аюулд оруулна. Шалз чадалтай тулдаа, өдгөө хүртэл үхэхээс бусдыг үзсэн тулдаа ээж, охин хоёрыг аюулаас аварч чадсан. Тэр бол түүний хувьд ял авахаас, үхэхээс чухал байсныг л мэдрүүлэх гэж киноны уран бүтээлчид мөн ч олон зүйлийг бэлджээ. Одоо Шалз хэн хүнээс илүү тайвширсан, сэтгэл нь багахан ч болов цэлмэсэн. Үлдсэн насаа шоронд ял эдэлж өнгөрүүлэх байсан ч хамаагүй өөрийгөө уучилж, дүүдээ уучлагдаж, сэтгэлээ хөнгөлсөн... Сэтгэл ямар нэгэн гав, дөнгө, хүлээсгүй амар амгалан оршино гэдэг юу юунаас илүү чухал.
Сэтгэлийн олон асуудлыг төнхөж, нэг нэгээр нь сугалан кино бүтээдгээрээ Б.Амарсайхан найруулагч гаргууд байгааг үзэгчид зохиолыг нь бичиж найруулагчаар нь ажилласан кинонуудаас бэлхнээ харж байгаа байх.

Эхлээд тэр "Эргэж ирэхгүй намар"-аар хүн хүндээ дасах, хүлээх тухай үзсэн хэн бүхнийг санаа алдан өндийтөл бүтээсэн. Дараа нь "Монгол"-ыг хийж монголчуудын ховордоод буй зан чанар, үүх түүхийг дэлгэцнээ дэлгэсэн. "Хохирогч"-оор харин сэтгэл зүйн драмыг харуулсан. Санаатай бөгөөд санамсаргүй үйлдэл, нэг удаагийн тоомжиргүй алдаа юунд хүргэдгийг дүрүүдийн хурцхан харилцаагаар илэрхийлсэн. "Орлон тоглогч" харин хайр, хүсэл, золиос, тэмүүллийг дүрүүдийн харилцаагаар дамжуулан өрсөн байх бөгөөд дураар, зоргоороо, өөрийн хүслийн төлөө бүгдийг хийдэг Хангайн дүрээр Б.Амарсайхан жүжигчин өнөөх л өөрт байдаг зэвүүн тоглолтуудаа үзүүлсэн байна лээ. Түүний бүтээлээрээ дамжуулан хэлэх гэж буй санаа энгийн мэт боловч бүтээлчээр хандан урьд харж байгаагүй, үнэхээр тийм гэж онцлохгүй байхын аргагүй өнцгөөс нь тодруулан, товойлгон гаргадгаараа өөр.
ӨМНӨХ НИЙТЛЭЛЭЭС...


.jpeg)

| Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ" |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |