Хүслээ хэлнэ. Гурван сэтгэл, нэг хүсэл. Эндээс л “Киви” хамтлагийн дуунуудыг сонсож эхэлнэ.
“Яагаад би ганцаардаад
Яагаад би санаашраад
Яагаад би итгээ вэ
Гурван сэтгэл, нэг хүсэл...” гэх тэдний хүслийг ахлах ангийн сурагч байхаасаа сонсох дуртай болсон. Тэд гуниглангуй атлаа аргадаж хайрлангуй уран бүтээлийн ертөнцдөө сонсогчоо урин дуудаж, энхрий зөөлөн, ялдам охидын чин сэтгэлийг дуулдаг мэт. Гэхдээ хэнийг ч буруутгаж, хэнд ч гомдоогүй ирмэг.

Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй
Чам руу инээдэг харцанд
Нулимс удаан тогтсонгүй... “Намрын бороонд би гомдсон”. Хайр ийм хиргүй тунгалаг, эвдэж, хагаламгүй нандин зүйл гэдгийг энэ дууг сонсох бүрд мэдэрдэг. Гэхдээ цаана нь шаналан халуурал мэдээж давхар сонсогддог. Гэвч үргэлж ихэмсэг, бардам.

Араас чинь тэврэлгүй явуулсанд уучлаарай хайрт минь
Аз жаргалыг зөвхөн чамдаа хязгааргүй хүссэн учраас
Нулимсаа би чамаас нуугаад, нүүрэндээ бардам инээмсэглэж
Араас чинь тэврэлгүй явууллаа
Аз жаргалыг заавал олоорой. “Араас чинь тэврэлгүй явууллаа”. Энд тэдний гуниг үргэлжилж буй ч хүч орж, учрыг ойлгож, хайртай хүнээ тавьж явуулах нь ч бас хайр гэдгийг мэдэрч, хэцүү байсан ч гэгээн сайхныг хүсээд, аз жаргалынх нь эрэлд гаргаж байгаа юм.
Халуухан харагдаж байна уу
Харамсаж хараад хэрэггүй
Хаяад явсан тэр хүн чинь
Биш гэж үү... “Харамсаж хараад хэрэггүй”. Одоо харин өндийн босож, угаас өөрсдөд нь зохидог ихэмсэг оршихуйдаа эргэн орно. Яг л гуниглан суугаа жаахан охин баяр хөөртэй болох шиг тийм мэдрэмж. Ер бусын тайвшрал, эрх чөлөө, танхи гоог дотор оршоож, охид, бүсгүйчүүдийн тамир тэнхээг тэтгэх мэт.
Үүнээс цааш харин халуухан, галзуу доргио, тэсрэн дэггүйтсэн дуунууд нь үргэлжилж, сонсох тусам сэм гуниглахаас гадна хязгааргүй эрх чөлөө, сэтгэл уудлалт, хүч зоригийг олж, итгэл нэмэгдэнэ. Тэдний дуунуудыг ерөөс нэг хүн гэж үзвэл гэнэн жаахан охин анхны дурлалтайгаа учирч, анхны гэсэн бүхнийг мэдэрч, уйтгар гуниг, ганцаардалтай өдрүүдийг ч туулж, хамгаас чухал нь хайр гэдгийг ухааран өндийж, биеэ даасан хүчирхэг эмэгтэй болж байгаа мэт мэдрэмж төрнө. Энэ бол “Киви”. Өөр өнгө, өөр хүсэл, өөр ертөнц, ондоо имиж.
Тэд будрах цас, шиврээ бороо, үдэш тэнгэрээр аялах сар мэт. Тэд халуу шатам дүрэлзэх гал, хуйрнан шуугих шуурга, аяга халуун кофе мэт. Үргэлж эмзэг турьхан, энхрий зөөлөн, ялдам гоо, яруу тансаг.

“Киви” хамтлагийн тухай ийн бичих болсон нь 20 жилийн ойн тоглолтоо хийхээр товоо дуулгасантай нь холбоотой. Тэд энэ оны арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд 20 жилийн дурсамжаар үзэгчдийг аялуулж, өдгөө ютүүбээс л нэхэн сонсдог дуунуудаа тайзнаас хүргэх нь. Хэдийгээр тэд ердөө хоёр жилийн өмнө л тоглосон ч үзэгчид үргэлж л тэднийг тайзнаас санан үгүйлж, тоглолтыг нь хүлээдэг. Тэдний зүгээс фэнүүдээ хэрхэн өсөж том болсныг хараад, тэд энэ хугацаанд үргэлж дэмжсэн хэвээр буйг мэдрээд хамгийн их сэтгэл нь хөдөлсөн тухай ярьсан байдаг. Үнэхээр ч би л гэхэд ахлах ангиасаа сонсож эхэлсэн гэхээр лав арван жил өнгөрсөн байна. "Өмнө нь огт сонсоогүй хэрэг үү" гэж уншигч та гайхах байх. Мэдээж сонсолгүй яах вэ. Гэхдээ идэвхтэйгээр, бүр фэн нь болж эхэлсэн цаг хугацаагаа онцлоод буй нь энэ юм. Ямар ч үед тэдний дуу хуур надад хань болж, мөрөөдөл хүслийг минь улам хөглөн нэмдэг билээ.
Тоглолтын хоёр үдэш хэдийнэ хит болсон хайрын дуунууддаа тэд үзэгчдийн зүрх сэтгэлийг уяж, сэргээн тэтгэх гал цогтой дуунуудаараа урам зориг тэтгэнэ гэдэгт итгэж байна. Энэ жилийн арванхоёрдугаар сар “Киви” хамтлагийн гал халуун тоглолтоор эхлэх нь.
| ЭРЧ ХҮЧ, ГАЛ ЦОГ, ХЯЗГААРГҮЙ ХҮСЭЛ... |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |