Хэн нэгэнд хэрэгтэй хүн байж, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж амьдрах сайхан. Тийн яваа хүн жигүүртэй шувуу шиг л эрх дураар дүүлэн нисдэг байх.
Гэхдээ хормын дотор хэн ч биш байснаа мэдэж, хайрлаж, хамаг бүхнээ зориулж байсан нь юу ч үгүй үгүйсгэгдэх шиг нуралт байдаггүй болов уу.
Магадгүй би Норагийн оронд байсан бол тийм муухай мэдрэмж доороос сэвхийтэл босоод, зоригтойхон үгээ хэлээд гарч явах тэнхэлгүйгээр хий дэмий шаналж өвдөхөөс өөрөөр юу ч хийж чадахгүй сул дорой нэгэн л байх байлаа. Эсвэл уучилж хайрлаад, үр хүүхдээ бодоод л үлдэх байх. Тэгээд л хүүхэлдэйн амьдралаа үргэлжлүүлж, бүхний өмнө бөхөлзөн тонголзож, тэднийг аргадан хайрлаж, өмнөөс нь шаналан шархирсаар л амьдралаа төгсгөх байх.
Үнэндээ эмэгтэй хүн зөөлөн, сайхан сэтгэлтэй, тэвчээртэй, ухаалаг, юухнаас ч нь өндийн босдог чадал тэнхээтэй байсныхаа хэрээр улам их өвдөж, бие, сэтгэлээ шархлуулж, эцэст нь энэ амьдралд элэгдсээр байгаад дуусах өрөвдмөөр хүмүүс гэдгийг Норагийн амьдрал харуулдаг.
Жүжиг үзсэнээс хойш Норагийн "Эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ" гэх үгийг удаан бодлоо. Тэр энэ нийгмээс, хүмүүсээс ингэж асууж байв. Уг нь хэнээс ч асуух шаардлагагүй шүү дээ. Тэгээд би хувьдаа ийм хариулт бодож олсон юм. "Хүн ер нь ямар ч байж болно. Эмэгтэй, эрэгтэй болохоор ийм, тийм байх ёстой гэсэн тогтсон дүрэм хэн ч гаргаагүй. Зүгээр л бид, нийгэм өөрөө хүнд ийм байх ёстой гэсэн хэм хэмжээ стандарт тогтоож, түүндээ хүргэх гэж, хүрэхгүй бол өөлөн гоочилж, дураар гутааж, бие, сэтгэлээр нь нугачин дардаг. Тэр дундаа эмэгтэй хүн заавал хөөрхөн сайхан, ухаалаг, гоё биетэй, бүгдийг ойлгодог, бүхнийг тэсвэрлэдэг байх ёстой гэж хэн ч хэлээгүй. Тухайн хүн өөрөө ямар баймаар байна, түүгээрээ л оршвол арай дээр мэт." Арай дээр хувилбар энэ юм уу л гэж бодож байгаа хэрэг шүү дээ. Түүнээс би ч бас энэ бодлоороо хэн нэгэнд ийм, тийм байя гэж тулгаагүй юм.
Харин хэрвээ бид нэгнээ эцэст нь бүхнийг орхин явахад хүргэсээр байх юм бол Нора шиг эмэгтэй олширч, олон ч айл хүүхэлдэйн байшин болно. Өнөөдөр ч хэдийнэ хүүхэлдэйн байшин болчихсон айл ч олон байгаа. Тэгэхээр бид өөрсөд рүүгээ өнгийж, гэр бүл, эргэн тойрноо нэг ажиглан харах цаг болжээ гэдгийг "Bее" театрын уран бүтээлчид Норвегийн алдарт жүжгийн зохиолч Х.Ибсений "Хүүхэлдэйн байшин" жүжгээр сануулж байна.

Үнэхээр ч үзэгчээ дүрдээ хөтлөн оруулж, Норагийн ертөнц, түүний дотоод сэтгэлийн цонхоор харуулж чадаж байсан. Мэдээж Торвальд Хельмер, Ранк эмч, Крогстад, Фру Линнегийн дүрийг өөр өөрсдийн өнгө аяс, хичээл зүтгэлээрээ амилуулж ажилласан бусад уран бүтээлчид ч баяр хүргэмээр байна.-"Хэрвээ би Норагийн оронд байсан бол" гэж бодож бүтээлээ найруулсан болов уу гэж бодож байна?-Нора бол 35-40 настай нөхөр, гурван хүүхэдтэй эмэгтэй. Тэднийхээ төлөө бүх амьдралаа зориулдаг. Миний хувьд тэр насанд хүрэх болоогүй, Нора шиг нөхөр, хүүхэдгүй учир надаас тэр өөр. Гэхдээ яг тэр насны хүнийг бодох ёстой болж байгаа юм. Хамгийн түрүүнд бодсон хүн бол манай ээж. Нас нь ойролцоо, адилхан гурван хүүхэдтэй. Тэгээд л ээжийгээ гадна, дотноос нь харж бодож жүжгээ найруулсан. Тэгэхэд үнэхээр эмэгтэй хүн гэдэг өөрийгөө хаяж, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө явдаг хүмүүс юм байна гэж бодсон.- Найруулагчийн хувьд "Хүүхэлдэйн байшин" жүжгийг үзэхээр зорьж буй хүмүүст хандаж хэлэх үг бий байх?
Х.ИБСЕНЫ "ХҮҮХЭЛДЭЙН БАЙШИН" ЖҮЖГИЙГ "BEE" ТЕАТРЫН ТАЙЗНАА ӨДӨР БҮР 19:00 ЦАГААС ТОГЛОЖ БАЙНА.

| ТЭМДЭГЛЭЛ: "ЭМЭГТЭЙ ХҮН ЯГ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ЮМ БЭ" |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |