Морио хөтлөөд, шилбүүр барин хонио хариулан явахдаа уул талынхаа элчилгүй уудамд дуулж явах сайхан. Тэгээд бүр тийн дуулж суухдаа "Дуучин болно" гэж мөрөөдөх бүр ч сайхан байх аа. Монгол ийм ахуйгаас, балчир үеийн тийм нэг гэгээн мөрөөдлөөс өнөөдрийн олон сайхан уран бүтээлчид төрсөн байдаг. Энд ярилцсан зочин маань ч тэдний л нэг. Тиймдээ ч ард түмэнд хүрч хэдийнэ танил болсон "Нар хурайлсан Монгол", "Монгол тамга", "Амьдын диваажин миний эх орон", "Талын хоёр богд", "Миний буурал ээж", "Амьдрал", "Дэлхийн зүрх Монголдоо", "Эрхэмлэн хайрлахын учир", "Хос манхан", "Миний нутаг" зэрэг олон сайхан уран бүтээлийн аялгуу эгшгийг нь "төрүүлсэн" байна. Ихэвчлэн аав, ээж, эх орон, элгэн садны хайр энэрэл, ачлал буяны тухай сэдвээр аялгуу бүтээх тэр бол дуучин, хөгжмийн зохиолч Борын Эрдэнэцогт.
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул түүнийг завханчууд андахгүй. Тэрбээр 2005 онд анх Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн дулаачийн ангид суралцсанаар урлагийн амьдралаар амьдрах гараа нь эхэлсэн. Ингээд сургуулиа төгсөөд аймгийнхаа театрт дуулж байгаад, хотод ирж хоёр жил хөгжмийн багшаар ажиллаад, 2015-2019 оны хооронд СУИС-д хөгжмийн зохиолчоор сурч төгсжээ. Энэ тухай "Багаасаа ах нь дуулах дуртай хүүхэд байлаа. Ээжийн минь талд сайхан дуулдаг улс бий. Тэднийхээ авьяас билгийг өвлөсөн байх гэж боддог. Тэгээд л дуучин болно гэж зорьсон. Түүнээс гадна шүлэг уншихаараа нотыг нь, яаж аялгуу хийх арга техникийг нь мэдэхгүй ч амандаа ая зохиож дуулж үздэг, нэг тийм сонирхолтой байсан. Одоо санахад, надад хөгжүүлчих л юм бол шүлгэнд аялгуу хийж чадах ч юм шиг тийм мэдрэмж, өгөгдөл багаас байсан болов уу гэж боддог" гэнэ.

| ЭХ ОРОН, ИЖИЙ НУТГАА ХАЙРЛАН ДУУЛСАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ЭРДЭНЭЦОГТ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |