-Сайн байна уу. “Монголын мисс”-ийн шилдэг оролцогч болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байна уу. “МИСС МОНГОЛИА-2024” тэмцээний шилдэг найман оролцогчийн нэг Б.Дарийм байна. Энэ жил тэмцээнд бүх Монгол үндэстнээс охид оролцож байгаагаараа онцлог болж байгаа. Миний хувьд маш том амжилтыг үзүүлээд хүүхэд насны мөрөөдлөө биелүүллээ. Үүндээ сэтгэл маш хангалуун сайхан байна. Өмнө нь мисс, загварын тэмцээнд оролцож байгаагүй.
-Та илүүдэл жингээ хасаж энэ тэмцээнд оролцсон байсан шүү дээ. Тэр талаараа дэлгэрэнгүй яриа дэлгээч?
-Миний хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд 28 килограммыг хассан. Зөвхөн жингээ хасаад зогсохгүй бүх талаар хичээж ирсэн. Махлаг хүн эхлээд турна, дараа нь арьсаа чангалах гээд олон хэцүү шантармаар үеүд гарч байлаа. Гэхдээ бага багаар өөрийгөө дайчлаад өнөөдөрт хүрсэндээ баяртай байна. Илүүдэл жинтэй намайг энэ хүртэл явна гэж хэн ч төсөөлөөгүй байх. Хичээж байх үедээ ганцаараа гуниглах үе байсан. Гэвч би намайг дэмждэг, хайрладаг хүмүүс ямар их гэдгийг анзаараагүй явсан юм билээ.
-Өөрийгөө өөрчлөөд мөрөөдлийн тэмцээнд ороход ямар мэдрэмж төрж байна вэ?
-Өөрийн цахим хаяг дээрээ энэ талаар хэд хэдэн бичлэг оруулсан. Ер нь яагаад илүүдэл жинтэй хүний мөрөөдөл тураад л дуусах ёстой гэж. Харин үүнээс илүүг хүсэж мөрөөдөх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ бодолд чинь багтаад байвал чи үүнийг чадна өөртөө итгэлтэй байгаарай гэж уриалахыг л маш их хүссэн. Үүнийгээ ч хийгээд явж байгаа гэж бодож байна.
-Эмэгтэйчүүд бид бусадтай өөрийгөө харьцуулах үе их байдаг шүү дээ. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Эмэгтэйчүүд маань хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж голох үе их байдаг юм шиг санагддаг. Дөнгөж хорь гарч байгаа охид гэхэд аль хэдийн гэр бүл, санхүүгийн хувьд тогтвортой болсон хүмүүсийн амьдралтай өөрийн амьдралаа жишээд байдаг шүү дээ. Хүн болгон өөрийн замаар гэрэлтдэг гэж үг байдаг. Энэ үгийг би бусдад болон өөртөө хэлэх дуртай.
-Таны бага нас хаана хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний бага нас Хэнтий аймгийн Батширээт гэх сайхан буриад нутаг өнгөрсөн. Гэр бүлийнхэн минь одоо ч нутагтаа амьдардаг. Мал дагаж явсаар сургуульд орж хамаатныдаа амьдардаг байлаа. Айлын том болохоор дүү нараа харна, хичээлийг нь зааж биеэ дааж өссөн. Тэгээд зундаа хөдөө очиж аав, ээждээ тусалдаг байлаа. Тэгж биеэ дааж сурсан минь одоо амьдралд минь их хэрэг болж байгаа гэдэгт итгэдэг.

-Одоо ямар мэргэжлээр ажиллаж байгаа вэ?
-Би СУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Хүүхэд байхаасаа хэл яриа тод, хөтлөгч хийдэг. Сургуулийн өсвөрийн сэтгүүлч хийдэг. Гэвч ахлах ангидаа хуульч болно гэж шийдсэн. Тэгээд их сургуульд ороод хүссэн, багаасаа чаддаг зүйлээ хийх ёстой юм байна гэдгээ ойлгоод ангиа сольж байсан.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Мөрөөдөл бүхнээ биелүүлэхийн төлөө тууштай хичээнэ ээ. Биелсэн үед нь эл болгоод явах болно.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.


| Б.ДАРИЙМ: ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ НАМАЙГ “МИСС МОНГОЛИА” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ БОЛНО ГЭЖ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ БАЙХ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |