Монголын хип хоп урлаг авьслаг хүүгээ хүнд өвчний улмаас алдаад хоёр жилийг ардаа үджээ. Гэхдээ тэр үргэлж бидний дунд оршсоор..
Тэр бол реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр. Тэр Монголын хип хоп хөгжимд хамгийн тодоор гялалзаж, уран бүтээлүүдээрээ сонсогчдын хайрыг татсан уран бүтээлч байлаа. Урлагийн хүрээллийнхэн түүнийг даруу төлөв, сайхан сэтгэлтэй, бүх зүйлд авьяаслаг, чадвартай нэгэн байсан гэж дурсдаг.
Сонсогчид түүнийг трап Жанрайсаг гэдэг байлаа. Түүний найзууд гэгээн дурсгалыг нь хүндэтгэн энэ сарын 21-нд “Партизаны гудамж” цомгийн нээлтийг нь хийхээр болжээ. Өнгөрсөн хоёр жилийн турш урлагийн найзууд нь хийж амжаагүй үлдээсэн дуунуудыг нь сайжруулж, дүрсжүүлэн гаргаж, Lil Thug E “Triple X Hit Awards”-ийн нэрэмжит шагнал хүртсэн. Энэ үеэр реппер Fla, Гинжин, Батаа нар “Миний найз 30 насандаа өөд болсон ч бидэнд маш олон хит дууг үлдээсэн. Мөн олон хамтлаг, дуучинд гайхалтай хит дууны аяыг хийж өгсөн. Найздаа маш их хайртай шүү, үргэлж санаж явдаг. Өнөөдөр найз минь байсан бол бүх зүйл төгс байх байлаа. Найз минь биднийг, хип хоп гэр бүлийг нэгтгээд одсон” хэмээн дурсаж байв.
Г.Төгөлдөр 1991 оны арванхоёрдугаар 7-нд Улаанбаатар хотод төрсөн. Ерөнхий боловсролын 45-р сургуульд суралцаж, өвөө, эмээтэйгээ хүүхэд насаа өнгөрөөсөн байдаг. Мөн ахлах ангийн сурагч байхдаа “Ganbronnizz” хамтлагийг үүсгэн байгуулж, “Асуулт рэп”-ийн тэмцээнд тухайн үеийнхээ шилдэг репперүүдийг ялж байсан гэдэг. Үүний дараа МУИС-ийг микробиологич мэргэжлээр төгссөн ч дуртай зүйлээ хийхээр шийдсэн.
2010-аад онд реппер Lil Thug E тэргүүтэй “Лойчихсон” бүлэг трап урсгалыг анх Монголд дэлгэрүүлсэн байдаг. Түүний урлагийн замнал рэп дэмбээгээс эхэлж, “Одоо”, “Хүлээ”, “Яг чам шиг найз” зэрэг хит дууг бүтээсэн. Lil Thug E-ийн “Одоо” дуу өдгөө юүтүб дээр 20 сая гаруй хандалттай байна. Ийм хэмжээний хандалт авсан реппер, дуучин Монголд тун ховор. Яах аргагүй бидний үеийн залуус шархалсан зүрхээ түүний дуугаар анагааж, аянд нь уярч догдолж ирсэн. Зуны орой чихэвчээ зүүгээд,
Цаг хугацаа ямар ч баримжаагүй, чамайг ханатлаа тэвэрч амжаагүй
Хэчнээн удаан хамт байгаад ч нэмэргүй, хариад л шууд чамайг санана... гэж амандаа аялан алхдаг залуус одоо ч бий. Lil Thug E-ийн үг, ая зохиох мэдрэмж нь бусдаас онцгой байсан. Мөн тэрээр Юүдэнтэй Мелогийн фэн, сагсан бөмбөгийн хорхойтон, багагүй чадварлаг сагсчин байлаа. Эд гялалзаж явсан тэрээр 2021 оны есдүгээр сард УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд мөн чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатайн улмаас Турк Улсын Истанбул хотыг зорин эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байдаг. Түүний төлөө “Big life for Lil Thug E” аяныг амжилттай өрнүүлж, эмчилгээгээ хийлгэж эх орондоо ирсэн. Гэвч 2022 онд өвчний улмаас таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз тохиосон билээ.
Монголын хип хоп урлагт хамгийн тод гялалзаж явсан түүний хөгжим одоо ч үнэнч сонсогчдынх нь зүрхэнд эгшиглэж буй. Сонсогч та бүхэн түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн “Партизаны гудамж” цомгийг бүх хөгжмийн дэлгүүрээс худалдан авах боломжтой.
| УРЛАГИЙН ТРАП ЖАНРАЙСАГ БАЙЛАА, Г.ТӨГӨЛДӨР |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |