Охин минь нэг хэсэг зав л гарвал зураг зурдаг байв. Ихэвчлэн ээжийгээ гэртээ орж ирж байгаагаар, охиноо тэврээд унтаж байгаагаар зурна. Уут дүүрэн жимс, амттан бариулчихсан атлаа өсгийтэй гутал углуулж, үсийг нь дандаа задгай тавьснаар “буулгана”. Охиныхоо зурсан зургийг анзаарч сайн хардаггүй ч нэгийг ч үлдээлгүй, цаасны өөдөс дээр зурсныг нь ч авч хавтсанд хийж хадгалдаг юм. Саяхны нэг өдөр бичиг, цаасаа янзалж суутал охины минь бүтээлүүдтэй хавтас дунд нь байв. Үзлээ, хэдэн зуун зурагт хуудас өмнө минь дурайна. Гэтэл “Миний ээж дандаа завгүй байдаг” гэсэн тайлбартай зураг хэдэн арваараа байна. Ийм тайлбартай нэг хуудасны баруун буланд би орон дээр суугаад сонин уншиж байна. Харин охин минь ширээний ард сууж байв.

Доорх зурагт нь би хувцас угааж байгаа бололтой. Охин минь суусаар л байв. Түүний зүүн талын зурагт ээж хормогч зүүж, хоолны халбага барьжээ. Охин минь суусан газраасаа огт хөдлөөгүй байх аж. Зүүн дээд буланд би орон дээрээ суучихжээ. Харин охин минь зургаа зурж байгаад унтчихсан бололтой, ширээн дээрээ толгойгоо тавьснаар зуржээ. Охиноо дуудаад “Миний охин энэ зурган дээр өөрийгөө ээжийнхээ юу хийж байгааг ажиглаад л байгаагаар зурсан юм уу” гэтэл “Таныг завтай болохыг хүлээж байгаа юм аа. Та хэзээ завтай болох юм бэ ээ, ээж ээ” гэх нь тэр. Энэ үгс толгой руу хатуу юмаар цохиод авах шиг л болсон.
Энэ зурагны учрыг асуухаасаа өмнө ч би “Гэрээ янзалж байна. Цаанаа тогло, ээж нь завгүй байна” гэж байсан минь чангаас чанга сонсогдов. Өмнө нь би миний охин зурах дуртай болохоороо л цаг үргэлж зурж суудаг гэж бодон зарим үед бахархан боддог байв. Гэтэл А4 хэмжээтэй цаасан дээрх тэр зураг “Аав, ээж та нар албаны ажил, гэр орноо цэвэрлэх, хоол хийхэд ийм их цаг гаргадаг хэрнээ надад яагаад зав гаргадаггүй юм бэ” гэх шиг л өмнөөс дурайна.
Эцэг, эхчүүд ялангуяа ээжүүд бид өглөөнөөс харуй бүрий болтол ажилдаа л нухлуулж, амардаг тоотой өдрөө гэрээ цэвэрлэж, эмхэлж цэгцэлсээр үр хүүхдэдээ зав гаргадаггүйн хамгийн том жишээ нь би ажээ. Та хүүхдийнхээ зурсан зургуудыг ажиглаж үзсэн үү.

| “Таныг хүлээж байгаа юм аа, ээж ээ” |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |